🌈 Истанбул - Анталья - Памуккале

Аяллын хөтөлбөр

Улаанбаатар – Истанбул – Анталья

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд нислэгээс 3 цагийн өмнө ирсэн байна. Аяллын баг 09:00 цагт Туркийн Истанбул хот руу хөдлөх ба ойролцоогоор 8 цаг 30 минут ниснэ. Истанбул хотод орон нутгийн цагаар 13:15 цагт бууна. Буугаад аялагчид өөрсдөө дамжин нислэгийн хэсгээр явж дараагийн нислэг болох Анталья хот руу орон нутгийн нислэгээр 1 цагийн турш нисэн очно. Хил, гааль нэвтэрсний дараа хөтөч тосон авч автобусаар зочид буудалдаа очин байрлаж оройн хоолоо идээд амарна. Turkish airline онгоцны ачаа 30кг ба ачаагаа Истанбул биш сүүлийн буух Антальягийн нисэх онгоцны буудалдаа авна.

  • Оройн хоол

Анталья

Өглөөний цайны дараа Газар дундын тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт Анталья хотоор аялан Дюдень хүрхрээг үзнэ. Аяллын явцдаа зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр, Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрүүдээр зочилж худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоолоо орон нутгийн ресторанд үндэсний хоол зооглоно. Өдрийн хоолны дараагаар Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газар болох Old town буюу хуучин хот, төв талбайг үзэж танилцана.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Анталья

Чөлөөт өдөр, өглөөний цайны дараа зочид буудлын усан сан, спа төв зэргээр үйлчлүүлж, далайн эрэгт амарч, биеэ шаран өөрийн хүссэнээр өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн нэмэлтээр Анталья хотын хамгийн том усан парк буюу “The Land of Legends”-д тоглох, Дельфиний шоу үзэх, бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой /нэмэлт үзвэрүүд төлбөртэй/.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Анталья

Өглөөний цайны дараа Антальягийн хамгийн том худалдааны төвүүд болох Mall of Antalya болон Deepo Outlet-д очно. Энэ дэлгүүрүүд нь Истанбулаас илүү хямд бөгөөд барааны сонголт өргөн байдаг. Орой нь буудалдаа ирж оройн хоолоо идэн амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Анталья – Памуккале

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Памуккале руу автобусаар хөдөлнө. Ойролцоогоор 3 цаг 30 минут явах бөгөөд өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн амтат хоолтой зоогийн газарт зооглоно. Өдрийн хоолны дараа хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр зочилно. Туркийн Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон. Энэ хотын хөвөн даавууны дэлгүүрээр зочилсноор чанар сайтай хөвөн даавуун бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой. Түүний дараагаар Памуккалед байрлах 5 одтой тав тухтай буудалдаа ирж оройн хоолоо зооглон амарна

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Памуккале

Өглөөний цайны дараа Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн алдарт Ариун хот хэмээх “Hierapolis – Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20,000 суудал бүхий Анфитеатр, Ромын үеийн уран барилгын туурь, чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хүний биед хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан зэргийг үзнэ. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно (нэмэлт төлбөртэй). Өдрийн хоолоо нутгийн буфет ресторанд зооглоод Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ. Буудалдаа очиж ядаргаагаа тайлан халуун рашаанд орон өдрийн алжаалаа тайлна.

*Нэмэлтээр Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлгийн үнэ – 150 доллар/

*Паммукале Клеопатра усан засварын ажлын улмаас түр хугацаагаар хаагдсан. Усан сан дахин нээгдэх огноо хараахан тодорхойгүй байна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Памуккале – Истанбул – Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд орон нутгийн нислэгээр Памуккале хотоос Истанбул хот руу ниснэ. Ийнхүү Истанбулын нисэх онгоцны буудлаас 18:30 цагт нисэн Чингис хаан олон улсын нисэх буудалд 07:30 цагт бууснаар Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан аялал маань өндөрлөнө.

  • Өглөөний цай

Улаанбаатар – Истанбул – Анталья

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд нислэгээс 3 цагийн өмнө ирсэн байна. Аяллын баг 10:15 цагт Туркийн Истанбул хот руу хөдлөх ба ойролцоогоор 8 цаг 30 минут ниснэ. Истанбул хотод орон нутгийн цагаар 14:30 цагт буух ба хилийн шалган нэвтрэхээр гарсны дараа хөтөч тосон авна. Эндээс үзэсгэлэнт далайн эргийн Анталья хот руу орон нутгийн нислэгээр 1 цагийн турш нисэн очно. Автобусаар зочид буудалдаа очин байрлаж оройн хоолоо идээд амарна.

  • Оройн хоол

Анталья

Өглөөний цайны дараа Газар дундын тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт Анталья хотоор аялан Дюдень хүрхрээг үзнэ. Аяллын явцдаа Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр, Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрүүдээр зочилж худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоолоо орон нутгийн ресторанд үндэсний хоол зооглоно. Өдрийн хоолны дараагаа Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газар болох Old town буюу хуучин хот, төв талбайг үзэж танилцана.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Анталья

Чөлөөт өдөр, өглөөний цайны дараа зочид буудлын усан сан, спа төв зэргээр үйлчлүүлж, далайн эрэгт амарч, биеэ шаран өөрийн хүссэнээр өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн нэмэлтээр Анталья хотын хамгийн том усан парк буюу “The Land of Legends”-д тоглох, Дельфиний шоу үзэх, бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой /нэмэлт үзвэрүүд төлбөртэй/.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Анталья – Памуккале

Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгөөд Антальягаас Памуккале руу автобусаар хөдөлнө. Ойролцоогоор 3 цаг 30 минут явах бөгөөд өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн амтат хоолтой зоогийн газарт зооглоно. Өдрийн хоолны дараа хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр зочилно. Туркийн Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон. Энэ хотын хөвөн даавууны дэлгүүрээр зочилсноор чанар сайтай хөвөн даавуун бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой. Түүний дараагаар Памуккалед байрлах 5 одтой тав тухтай буудалдаа ирж оройн хоолоо зооглон амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Памуккале

Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн алдарт Ариун хот хэмээх “Hierapolis – Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20,000 суудал бүхий Анфитеатр, Ромын үеийн уран барилгын туурь, чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хүний биед хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан зэргийг үзнэ. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно (нэмэлт төлбөртэй). Өдрийн хоолоо нутгийн буфет ресторанд зооглоод Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ. Буудалдаа очиж ядаргаагаа тайлан халуун рашаанд орон өдрийн алжаалаа тайлна.

Нэмэлтээр Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлгийн үнэ – 150 доллар/

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Памуккале – Истанбул

Өглөөний цайны дараа Денизли хотын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд Истанбул хот руу орон нутгийн нислэгээр 1 цаг ниснэ. Истанбул хотод ирснээр 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Хөх сүм буюу Sultanahmet сүмийг үзэн сонирхоно. Мөн Hagia Sophia сүмийн зочлон сонирхож зургаа даруулан эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, “Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучин Hippodrome стадиумаар зочилно. ҮҮний дараагаар Босфорын хоолойгоор Усан онгоцны аялалд гарна. Өдрийн хоолоо амтат зоогтой нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хөтөлбөрийн дараагаар Истанбул хотын 5 одтой зочид буудалдаа очиж амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

Истанбул

Чөлөөт өдөр, өглөөний цайны дараа аялагчид өөрсдийн хүссээнээрээ буудалдаа амрах, томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно.

  • Өглөөний цай

Истанбул – Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул хотын нисэх онгоцны буудал руу явна. Ийнхүү Истанбулын нисэх онгоцны буудлаас 16:30 цагт хөөрч Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 05:30 цагт бууснаар Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан аялал маань өндөрлөнө.

  • Өглөөний цай

Бусад

  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Дамжин нисэх Sabiha airport буюу өөр airport-оос нисэх тохиолдол өвөл их гардаг тул аялагчид ачаа тээшээ хурдан аваад шууд хөтөчтэй уулзахыг анхаарна уу. /duty free хэсэх, хоол идэх гэх мэт зүйлс хийж болохгүй/
  • ОУ-ын нислэгт таны үндсэн тээш 23кг-аас, гар тээш 8кг-аас ихгүй 1, 1 байна. Орон нутгийн нислэгт таны үндсэн тээш 15кг-аас, гар тээш 5 кг-аас ихгүй байх шаардлагатай. Иймээс Истанбулд буусны дараагаар дамжин орон нутгийн нислэгээр нисэх зэргээ тооцоолон ачаагаа бэлдээрэй.
  • Гар тээшинд 100мл-ээс их, ачаанд 2л-ээс их хэмжээний ямар ч төрлийн шингэн зүйлс, хутга, хайч, шөвөг, галт зэвсэг, буу, сум8 асаагуур, амархан шатаж тэсрэх бодис, мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -с ихгүй байх ёстой.
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Зорчигчоос шалтгаалсан хилийн хоригтой холбоотой асуудал болон хориотой ачаа бараа тээвэрлэснээс үүдэн гарах асуудалд манай байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд төлбөр буцаан олгохгүй.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тоихиолдолд гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Турк улсад цэнэглэгч залгуурууд бүгд 2 дугуй оролттой учир утас цэнэглэгч, зөөврийн компьютерийн залгуур гэх мэт цахилгаан хэрэгслийн залгуурыг тооцоолон авч явах.
  • Эмчийн магадлагаагүйгээр эм өгдөггүй учир гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Цаг агаар, амралт, баяр ёслол гэх мэт хүчин зүйлээс болж аяллын өдөр болон маршрут өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу.
  • Тухайн үеийн аялах өдрүүдэд цаг агаарын байдлыг урьдчилан харж тооцоолон хувцас, нарны шил, нарны тос зэргээ базаах хэрэгтэй.
  • Доллароор бүх төлбөр тооцоо хийх боломжтой ба Туркт очоод доллароо Лир-аар солиулж болно. Турк улсад доллар өндөр ханштай байдаг учир доллароор төлбөр тооцоо хийх нь илүү ашигтай байдаг. Мөн Visa болон Mastercard уншина.
  • Аялал жуулчлал хөгжсөн бусад улс орнуудын адил тип буюу гарын мөнгөний соёл түгсэн улс учир Хөтөч болон жолоочийн Tip хүний 10$ тул бэлдэж яваарай.
  • Ковидоос хойш буудалд ОО, сойз, углааш өгөхөө больсон тул аялагчид өөрсдөө авч явна.
  • Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн зорчигчдыг онгоцонд суулгахыг хориглодог ба аяллын явцад хэтрүүлэн хэрэглэх, үүнээс үүдэж гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.
  • Цагийн хувьд Турк улс нь манай улсаас 5 цагаар хойно зөрүүтэй.

Зургийн цомог

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
4,000,000₮
3,350,000₮
500,000₮

6 шөнө 7 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
4,100,000₮
3,450,000₮
500,000₮

6 шөнө 7 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
4,650,000₮
3,750,000₮
500,000₮

7 шөнө 8 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
4,700,000₮
3,750,000₮
500,000₮

7 шөнө 8 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс