🌈 Тяньжин - Бэйдайхэ аялал

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Тяньжин

Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудлаас 11:00 – 14:00 цагийн нислэгээр Тяньжин хот руу ниснэ. Тяньжин хотод буух ба нисэх онгоцны буудлаас хөтөч тосож авч зочид буудалдаа байрлан амарна. Орой нь чөлөөт цагтай.

  • Оройн хоол

 

Өдөр 2. Тяньжин – Байдэйхэ

Өглөөний цайны дараа Тяньжин хотоос алдартай далайн эргийн хот Бэйдайхэ рүү автобусаар явна (ойролцоогоор 3 цаг). Сансар судлалын шинжлэх ухааны музей – Циньхуандао хотын Олимпын төвд байрлах том хэмжээний алсыг харагч үзмэрийн байгууламж. Нийт 120 метр өндөр, Бэйдайхэгийн хамгийн өндөр алсыг харагч. 42 ширхэг панорамын халаалттай кабин, шил шалтай, Цзиньмэн далайн эрэг болон хотыг харах боломжтой. Түүх, соёлын алдарт Шаньхайгуань руу машин явна. Хятадын цагаан хэрмийн эхлэл өөд авирч, Луугын толгой хэсгийг үзнэ.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 3. Байдэйхэ

Өглөөний цайны дараа Лэ Дао Усан парк орно. Хятадын хойд хэсгийн хамгийн том усан парк-д өдөржин тоголно. Лэ дао далайн вант улс буюу энэхүү парк нь 100.000мкв талбайг эзлэх бөгөөд олон төрлийн аттрактион тоглоомнууд, далайн амьтдын тоглолт,  далайн амьтадтай жижиг амьтны хүрээлэн зэргийг үзэж өдрийг өнгөрүүлнэ. Орой нь буудалдаа очин амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Байдэйхэ – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр тул нэмэлт үзвэр үйлчилгээ үзэх зэргээр өөрийн хүслээр амрах боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 5. Байдэйхэ – Тяньжин

Өглөөний цайгаа уугаад Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох BingTangYu 178м урттай, 2,6м өргөнтэй шилэн гүүрэн дээр гарах болно. Сувдны дэлгүүр болон брэнд дэлгүүрээр шоппинг худалдаа хийх боломжтой. Үүний дараа тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзэн сонирхоно. Дараа нь Тяньжин хот руу буцан буудалдаа амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 6. Тяньжин

Өглөөний цайны дараа Эртний соёлын гудамж, Хоолны гудамж-д зоччилж эртний соёлын гудамжинд уран шавар, ардын гар урлал зэрэг Тяньжиний хуучин дэлгүүрүүд худалдаа хийх боломжтой. Үргэлжлүүлэн Европ загварын гудамж буюу “Жижиг Ром” хэмээн алдаршсан алдарт гудамжаар зугаална. Орой нь буудалдаа амарна.

  • Өглөөний цай

 

Өдөр 7. Тяньжин

Өглөөний цайны дараа Тяньжин худалдааны төв болон Оутлет дэлгүүрүүдээр явж худалдаа хийнэ.

  • Өглөөний цай

 

Өдөр 8. Тяньжин – Улаанбаатар

Өглөө цайны дараа Тяньжин Вудадуо – Хэпийн дүүрэгт оршдог таван гол гудамжаар нэрлэгдсэн бөгөөд нийт 1.28 хавтгай дөрвөлжин км талбайтай. Англи, Франц, Итали, Герман, Испани гэх мэт олон төрлийн барууны архитектурын хэв маягийг харуулсан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Үүний дараа үдээс хойш 15:00 – 17:40 цагийн нислэгээр Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

  • Өглөөний цай

 

Тухайн үеийн байдлаас хамаарч хөтөлбөрийн өдрүүдийн дараалал өөрчлөгдөж болно.

  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Онгоцны ачаа 23 кг, гар тээш 5кг байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ёстой. Powerbank заавал ССС буюу 3С тэмдэглэгээтэй байх ёстой.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт), ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Tianjin Binhai Shengguang Crown International Hotel

Аяллын мэдээлэл

Огноо Том хүн Хүүхэд /2-9нас/ Хүүхэд /0-2нас/
2026.07.18
2,790,000₮
2,200,000₮
400,000₮
2026.07.25
2,790,000₮
2,200,000₮
400,000₮
2026.08.01
2,790,000₮
2,200,000₮
400,000₮

7 шөнө 8 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс

Аяллын захиалга өгөх

ЗАХИАЛГА
Нийт дүн:0 ₮
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.