🌈 Шанхай аялал

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Шанхай – Yu garden, Cruise

Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудлаас 13:00 – 16:45 цагийн нислэгээр Шанхай хотруу ниснэ. Шанхай хотод 16:45 цагт буух ба нисэх онгоцны буудлаас хөтөч тосож аван Yu Garden цэцэрлэгт хүрээлэнтэй танилцана. Энд Гудамжны хоол болон Зяннан мужийн хоолыг нэг дор хослуулсан Шанхайн уламжлалт зууш, Янжоугийн шарсан будаа, Тайжоу далайн гоймонтой шөл, Цяндао нуурын загасны шөл, Том Шөлтэй сордог бууз зэрэг олон төрлийн хоолны сонголтуудтай байдаг. Үүний дараа Шанхай хотын дундуур урсах Хуанпу мөрнөөр усан онгоцны аялал хийн /40 мин/ Шанхай аотын гахайлтай шөнийн үзэмжийг харах болно. Орой нь буудалдаа байрлан амарна.

  • Оройн хоол

 

Өдөр 2. Шанхай – Хотын аялал

Өглөөний цайны дараа олон улсын худалдааны гудамж болох Nangjin road гудамжаар зугаалж шоппинг хийнэ. Бундын хажууд дахь Нанжингийн зам бол Шанхай хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамж бөгөөд Хятадын орчин үеийн худалдааны анхны гудамж юм. Энэ нь Нанжингийн зүүн зам, Нанжингийн баруун зам гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд олон зуун дэлгүүр, тансаг зэрэглэлийн брэндүүдтэй. Үргэлжлүүлэн CCTV буюу Pearl tower цамхаг дээр гарч Шанхай хотыг 360 градус тойруулж бүхэлд нь тольдон харна. Мөн 5D үзвэр үзэж, Хятадын 100 жилийн соёл болон түүхийг харуулсан музей үзнэ. Үүний дараа дэлхийн алдартнуудыг амьд мэт урласан лааны тосон музей буюу Madame Tussauds музэй үзнэ. Орой нь Хуанпу мөрний эрэг дээрх Shanghai Bund хэсгээр зугаалж, өвөрмөц үзэмж бүхий газрыг үзэх болно.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 3. Шанхай – Амьтны хүрээлэн, аутлет

Өглөө цайны дараа амьтны хүрээлэн явж олон гайхалтай амьтдыг үзэж мөн амьтдын циркийн үзүүлбэрийг үзнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй төрлийн 10,000 гаруй ховор амьтдыг байрлуулж, анааш, тахь, гөрөөс, цагаан хирс, аварга хулсны баавгай, хонгор хамарт сармагчин, Сибирийн бар, Азийн заан зэрэг амьтдыг хадгалдаг. Жуулчид автобусаар явах эсвэл цэцэрлэгт хүрээлэнг тойрон алхах боломжтой. Үргэлжлүүлэн Florenta outlet брэнд дэлгүүрээр явж шоппинг хийнэ. Орой нь буудалдаа байрлан амарана.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Шанхай – Disneyland

Өглөөний цайны дараа Disneyland паркад бүхэл өдрийн турш тоглож, зугаалж цагийг дурсамжтай сайхан өнгөрүүлнэ. Shanghai Disney Resort нь Шанхай хотын Пудонг Шинэ дүүрэгт байрладаг. Энэ нь эх газрын Хятад дахь анхны Диснейн амралтын газар юм. Эндээс та Диснейлэндийн олон сонгодог үзмэрүүдийг үзэж болно, тухайлбал том Диснейн шилтгээн, далайн дээрэмчдийн сэдэвт цэцэрлэгт хүрээлэн, Диснейн хөвөгч парадын урт зам гэх мэт, мөн ид шидийн хаант улсыг шимтэн үзэх боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 5. Шанхай – Улаанбаатар

Өглөө эртлэн босож буудлаа хүлээлгэн өгч онгоцны буудал руу хөдлөх ба өглөөний 08:00 – 12:00 цагийн нислэгээр Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Онгоцны ачаа 20 кг, гар тээш 5-8кг байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ёстой. Powerbank заавал ССС буюу 3С тэмдэглэгээтэй байх ёстой.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт), ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
2,800,000₮
2,500,000₮
500,000₮

4 шөнө 5 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс