🌈Жининь - Мини аватар - Хөххот

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид Улаанбаатар Төмөр Замын төв буудалд 16:00 цагт цуглан бүртгүүлж галт тэргэндээ суун 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлснөөр аялал эхэлнэ. Энэ шөнө галт тэргэндээ хонож маргааш өглөөний 7:15 цагт Замын-Үүд өртөөнд бууна.

Өдөр 2. Замын-Үүд – Эрээн – Жининь – Халуун рашаан

Замын-Үүд өртөөнд буусан даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн гарсны дараа өдрийн хоолоо иднэ. Эндээс Жининь хот руу явах автобусанд шилжин сууж аяллаа үргэлжлүүлнэ. Жининь хотод байрлах Өвөр монголын хамгийн том 5-н одтой “Water World” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР нь 350 км-ийн зайтай бөгөөд ойролцоогоор 3.30 минут явна. Эндээ байрлаад 18:00-20:30 цагийн хооронд оройн хоолондоо орж амрах болно. /Буфет хоол нь өргөн сонголттой бөгөөд амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ/ Та энэхүү усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын хэсэг зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

  • Оройн хоол

Өдөр 3. Жининь – Мини аватар – Хөх хот

Өглөөний цайны дараа Жининь хотоос аяллын автобусаар Мини аватар руу 102 км замыг ойролцоогоор 2 цагийн хугацаанд явна. Ирээд Шилэн гүүрэн дээгүүр явж амьтны хүрээлэн үзээд Хөх хот руу хөдөлнө. Хөх хотод ирээд НаоБао усан паркад 2-3 цаг тоглоно. Усан паркаас гараад оройн хоолоо халуун тогооны ресторанд идэж зочид буудалдаа хүргүүлж амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Өдөр 4. Хөх хот – Шинжилгээ өгнө

Өглөөний цайтай гэхдээ Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай тул өглөөний цай уухгүйг анхаарна уу. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээндээ хамрагдаж дуусаад Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. Үүний дараа зах худалдааны төвөөр орж худалдан авалт хийх боломжтой. Эндээ оройн хоолоо идээд зочид буудалд хүргүүлэн амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Өдөр 5. Хөх хот – Эрээн – Шинжилгээний хариу авна

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд эмнэлэг явж шинжилгэний хариугаа авна. Эндээс Эрээн хот руу аяллын автобусаар 350 км замыг ойролцоогоор 4 – 5 цаг явна. Эрээн хотод ирээд буудалдаа амарна.

  • Өглөөний цай

Өдөр 6. Эрээн – Замын Үүд – Улаанбаатар

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгөх учир өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой. Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суун Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн гал тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

  • Өглөөний цай

Өдөр 7. Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатар Төмөр Замын төв буудалд бууснаар дурсамж дүүрэн аяллаа дуусгана.

Төрөл Шинжилгээний төрөл Эрэгтэй Эмэгтэй
Эмнэлзүйн клиник үзлэг
Ердийн шинжилгээ
Дотрын тасаг
Мэс засал
Зүрхний цахилгаан бичлэг
Лабораторийн шинжилгээ
Цусны ерөнхий шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ
Элэгний үйл ажиллагааны багц шинжилгээ
Бөөрний үйл ажиллагааны багц шинжилгээ
Өлөн үеийн сахарын хэмжээ
Цусны өөхийн дөрвөн липидийн шинжилгээ
Хэт авиан шинжилгээ
Элэг цөсний хэт авиан шинжилгээ
Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ
Ходоодны шинжилгээ
Ходооны 3 төрлийн шинжилгээ
Хэт авиан шинжилгээ
Монгол анагаах ухааны мэргэжилтэн хүний биеийг шинжлэн тодорхойлно
Хятад уламжлалт мэргэжилтэн хүний биеийг шинжлэн тодорхойлно
Бусад
Эмнэлгийн хэрэгслийн төлбөр
Бүртгэлийн төлбөр
  • Аялал эхлэх өдөр Төмөр замын вокзал дээр тогтсон цагт очин хүн тус бүр бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Галт тэрэгнээс хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой. Powerbank CCC буюу 3С тэмдэглэгээтэй байх ёстой. 
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспортоо сайн шалгаж аваарай. Хуучин гадаад паспортоо андуураад аваад явах тохиолдол гардаг. Мөн таны гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ / өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу!
  • Тухайн улирлын цаг агаарыг сайн харан хувцасаа бэлдээрэй. Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү. /Зуны улиралд/
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт) ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Очоод хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явдаг учраас цагаас хоцорч болохгүй.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
890,000₮
750,000₮
0₮

6 шөнө 7 өдөр

Галт тэрэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс