🌈 Хайнан - Саняа

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Саняа

Чингис хаан нисэх онгоцны буудлаас 22:10 – 03:10 цагийн нислэгээр Саняа хот руу шууд нисэж очно. Хил гааль нэвтрэн ачаагаа авч гарч ирэхэд хөтөч тосон авч автобусаар зочид буудалдаа байрлан амарна. Онгоц хөөрсний дараа онгоцонд хөнгөн зууш өгнө.

Өдөр 2. Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид зочид буудлынхаа бассейнд сэлэх, далайн эргээр зугаалах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж амарна. Хөтчөөс заавар, зөвлөмж авч худалдааны төвүүдээр явж Шоппинг хийх боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 3. Саняа – Номхон далайн аялал

Өглөөний цайны дараа автобусандаа суун сувдны дэлгүүрээр орно. Үүний дараа Номхон далайн завьтай аялалд гарна. Аялал 3 цаг үргэлжилнэ. Энэ үед аялагч нар нэмэлтээр далай дээр тоглох боломжтой 4-5 төрлийн далай дээрх экстрим тоглоомуудаар тоглох боломжтой байдаг. Орой нь буффет хоолтой ба хоолны дараа буудалдаа очиж амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Саняа – Бингланг

Өглөөний цайны дараа Саняа хотын Ли болон Мяо үндэстний өвөрмөц соёл, зан заншил шингэсэн байгалийн цогцолбор болох Бинглангийн ойн амралтын цогцолборт очин сонирхолтой extreme тоглоомуудаар тоглож цагийг зугаатай өнгөрөөх болно. 

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

 

Өдөр 5. Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид зочид буудлынхаа бассейнд сэлэх, далайн эргээр зугаалах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж амарна. Хөтчөөс заавар, зөвлөмж авч худалдааны төвүүдээр явж Шоппинг хийх боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 6. Саняа – Атлантис усан парк – Романс парк

Өглөөний цайны дараа автобусандаа сууж Атлантис руу явна. Саняа дахь хамгийн том Атлантис усан паркт очно. Усан паркт таныг олон төрлийн тоглоом болон үзүүлбэрүүд хүлээж байх болно. 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналт хийх, мушгиралдсан төрөл бүрийн хоолойгоор хийлдэг хөвөгчтэй гулсах, олон төрлийн загастай аквариум дундуур гулсах, бассейнд сэлж наранд биеэ шарж алжаалаа тайлан өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Үргэлжлүүлэн үдээс хойш Романс парк буюу Хятадын уламжлалт соёлыг сүүлийн үеийн хөгжил дэвшилтэй хослуулан гайхалтайгаар бүтээсэн паркт очно. Энэхүү парк нь “Саньяагийн мөнхийн хайр” хэмээх гайхалтай оршин суугчдын тоглолтоороо алдартай. Мөн үзвэрүүд болон шоу тоглолтуудыг нэг дор үзэх боломжтой ба хятадын уламжлалт тоглоом, хөгжмийн зэмсэг, хоолнуудаас амтлах боломжийг нэг дор авах боломжтой.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 7. Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид зочид буудлынхаа бассейнд сэлэх, далайн эргээр зугаалах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж амарна. Хөтчөөс заавар, зөвлөмж авч худалдааны төвүүдээр явж Шоппинг хийх боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 8. Саняа – Улаанбаатар 

Өглөөний цайны дараа аялагчид маань 12 цагт буудлаа хүлээлгэн өгөх ба үүний дараа Дэлхийн бүх брэндүүд нэг дор байрлах хотын төвийн JoyCity хэмээх их дэлгүүрээр зочилж шоппинг хийж, Хятадын олон зууны туршид адартай торгоны замын түүхийн тухай сонсож, торгоны дэлгүүрээр зочилж худалдан авалт хийх боломжтой. Орой нь Шөнийн Хайнан хотыг Cable car-д сууж харах болно. Оройн 23 цагт Саняа хотын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгэн хилээр нэвтрэн орно. Өглөөний 09:10 цагт Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

  • Өглөөний цай
  • Оройн хоол
  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Онгоцны ачаа 20 кг, гар тээш 5кг байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ба заавал /ССС/ 3с тэмдэглэгээтэй байх хэрэгтэй.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт), ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Narada Resort Hotel Sanya Pleasant Bay

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
3,090,000₮
2,690,000₮
500,000₮

7 шөнө 8 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс