🌈 Хайнан газар нислэг хосолсон

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид Улаанбаатар Төмөр Замын төв буудалд 16:00 цагт цуглан бүртгүүлж галт тэргэндээ суун 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлснөөр аялал эхэлнэ. Энэ шөнө галт тэргэндээ хонож маргааш өглөөний 7:15 цагт Замын-Үүд өртөөнд бууна.

 

Өдөр 2. Замын-Үүд – Эрээн – Хөх хот

Замын-Үүд өртөөнд буусан даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн гарсны дараа өдрийн хоолоо иднэ. Эндээс Хөх хотын чиглэлд автобусаар хөдөлнө. /5цаг явна/ Хөх хотод  ирж Оройн хоолонд орно. Хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. Маргаашийн аялалдаа бэлдэнэ.

  • Оройн хоол

 

Өдөр 3. Хөх хот – Саньяа

Өглөөний цайны дараа Хөх хотод чөлөөт цагтай. 14:30–20:05 цагийн нислэгээр газрын диваажин Хайнан ардын Саньяа хот руу ниснэ. Саньяад буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай

 

Өдөр 4. Саньяа – Сармагчны арал, усан онгоцны аялал

Өглөөний цайны дараа жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Сармагчны арлаар аялна. Энд Ази тивийн хамгийн урт далай дээгүүрх агаарын лифт байдаг бөгөөд аялагчид дүүжин гүүрээр Ази тивийн цорын ганц сармагчин хамгаалах дархан цаазат газарлуу явна. Оройн хоолны дараа Усан онгоцоор Саньяа хотын шөнийн үзэмжийг үзээд буудалдаа ирж амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Оройн хоол

 

Өдөр 5. Саньяа – Ялонг, шилэн гүүр, ойн хүрээлэн

Өглөөний цайны дараа Ялонг арлын “Газрын диваажин” цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, уулын байгаль дээгүүрх шилэн гүүрээр алхана. Мөн сувдны үйлдвэрээр зочилж, шилэн гүүрийн аялал жуулчлалын бүсэд өдрийн хоол иднэ.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 6. Саньяа – Атлантис усан парк

Өглөөний цайны дараа автобусандаа сууж Атлантис руу явна. Саняа дахь хамгийн том Атлантис усан паркт очно. Усан паркт таныг олон төрлийн тоглоом болон үзүүлбэрүүд хүлээж байх болно. 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналт хийх, мушгиралдсан төрөл бүрийн хоолойгоор хийлдэг хөвөгчтэй гулсах, олон төрлийн загастай аквариум дундуур гулсах, бассейнд сэлж наранд биеэ шарж алжаалаа тайлан өдрийг зугаатай өнгөрүүлнэ.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 7. Саньяа – Чөлөөт өдөр

Энэ өдөр аялагчид өөрийн хүссэнээр амарч, Саньяа хотод чөлөөт цагаа өнгөрөөнө.

  • Өглөөний цай

 

Өдөр 8. Саньяа – Хөх хот – Эрээн

Өглөөний цайны дараа нисэх буудалд очиж 07:30–13:05 цагийн нислэгээр Хөх хот руу ниснэ. Хөх хотод буусны дараа автобусаар Эрээн хот руу зорчиж, буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

 

Өдөр 9. Эрээн – Замын-Үүд

12 цагт буудлаа хүлээлгэн өгөх учир та өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой. Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суун Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн гал тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

  • Өглөөний цай

 

Өдөр 10. Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд ирснээр бидний аялал өндөрлөнө.

 

  • Аялал эхлэх өдөр Төмөр замын вокзал дээр тогтсон цагт очин хүн тус бүр бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Галт тэрэгнээс хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!Онгоцны ачаа 10 кг, гар тээш 5кг байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ба заавал /ССС/ 3с тэмдэглэгээтэй байх хэрэгтэй.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт), ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Mingshen Golf & Bay Resort Sanya
Sanya Shengyi Seaview Hotel
Хөх хотын зочид буудал - Datian Youpin

Аяллын мэдээлэл

Огноо Том хүн Хүүхэд /2-12/ Хүүхэд /0-2/
2026.10.28
3.290.000₮
2.590.000₮
690.000₮
2026.10.31
3.290.000₮
2.590.000₮
690.000₮
2026.11.14
3.190.000₮
2.590.000₮
690.000₮
2026.12.04
3.190.000₮
2.590.000₮
690.000₮
2026.12.25
3.290.000₮
2.690.000₮
690.000₮
2027.01.02
3.390.000₮
2.690.000₮
850.000₮
2027.01.09
3.390.000₮
2.690.000₮
850.000₮
2027.01.23
3.390.000₮
2.690.000₮
850.000₮

9 шөнө 10 өдөр

Газар нислэг хосолсон

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс

Аяллын захиалга өгөх

ЗАХИАЛГА
Нийт дүн:0 ₮
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.