🌈 Далянь - Бэйдайхэ

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Далянь

Аялагчид нислэгээс 3 цагийн өмнө буюу19:00 цагт Чингис хааны олон улсын нисэх буудал дээр ирсэн байна. Бүртгэлээ хийлгээд 22:00 – 00:35 цагийн шууд нислэгээр Далянь хот руу ниснэ. Хилийн шалган нэвтрэх бүсээр гарч ачаагаа аваад гарч ирэхэд нь хөтөч тосон авч автобусаар зочид буудалдаа хүргүүлэн өрөөндөө байрлан амарна.

Өдөр 2. Далянь – Хотын аялал

Өглөөний цайны дараа Далянь хотын аялалдаа аялна. Хятадын хамгийн том далайн загасны хүрээлэн бөгөөд олон төрлийн далайн амьтантай Хайжиюон цэцэрлэгт хүрээлэн, Европын архитектурын шийдэл бүхий онцгой байгууламж нь суваг, гүүрнүүдтэй Венецийн усан хот, Хөх тэнгисийн сэрүүн агаараар амьсгалан, далайн эргийг тольдохоор Фүжиажуан далайн эргээр зугаална. Орой нь Discovery Kingdom Theme Park-д зочилж, адал явдалт тоглоомууд болон үзвэрүүдийг үзэж сонирхоно.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

 

Өдөр 3. ДаляньЧөлөөт өдөр

Энэ өдрүүдэд чөлөөт өдөр ба өглөөний цайны дараа аялагчид өөрийн тааваараа зочид буудалдаа амрах, гадуур зугаалах, усан паркт тоглох зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

  • Өглөөний цай

 

Санал болгох хөтөлбөр:

  • Усан парк — 350 юань (7-оос дээш нас), 180 юань (4–6 нас), үнэгүй (3 хүртэл)
  • Ocean World — 300 юань (7-оос дээш нас), 180 юань (4–6 нас), үнэгүй (0–3 нас

 

Өдөр 4. Далянь – Чөлөөт өдөр

Энэ өдрүүдэд чөлөөт өдөр ба өглөөний цайны дараа аялагчид өөрийн тааваараа зочид буудалдаа амрах, гадуур зугаалах, усан паркт тоглох зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

  • Өглөөний цай

 

Санал болгох хөтөлбөр:

  • Усан парк — 350 юань (7-оос дээш нас), 180 юань (4–6 нас), үнэгүй (3 хүртэл)
  • Ocean World — 300 юань (7-оос дээш нас), 180 юань (4–6 нас), үнэгүй (0–3 нас

 

Өдөр 5. Далянь – Бэйдайхэ

Өглөө эртлэн босож өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд галт тэрэгний өртөө рүү явна. Эндээс 08:49 – 12:04 цагийн хурдан галт тэргээр Далянь хотоос Бэйдайхэ рүү явна. Бэйдайхэ бол Хятадын язгууртнууд зун амардаг байсан түүхэн алдартай далайн эрэгт орших жижиг хот юм. Бэйдайхэд ирээд зочид буудлын өрөөгөө хүлээн авч амарна

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

 

Өдөр 6. Бэйдайхэ – Шилэн гүүр

Өглөөний цайны дараа аяллын автобусандаа суун Шилэн гүүр болон Бинтаню уулаар 90 минут орчим зарцуулна. Орой нь буудалдаа эргэж ирж чөлөөт цагаа өнгөрүүлнэ.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 7. Бэйдайхэ Чөлөөт өдөр

Энэ өдрүүдэд чөлөөт өдөр ба өглөөний цайны дараа аялагчид өөрийн тааваараа зочид буудалдаа амрах, гадуур зугаалах, усан паркт тоглох зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

  • Өглөөний цай

 

Санал болгох хөтөлбөр:

  • Ледао усан парк — 260 юань / 170 юань (3 ба түүнээс дээш / 0–3 нас), үнэгүй
  • Ледао усан парк + усан онгоц — 300 юань / 180 юань (3 ба түүнээс дээш / 0–3 нас), үнэгүй

 

Өдөр 8. Бэйдайхэ – Улаанбаатар

Өглөөний цайгаа уугаад өдөр 14:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусандаа суун нисэх онгоцны буудал руу явна. Орой 18:40 – 21:05 цагийн нислэгээр Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

  • Өглөөний цай

 

  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Онгоцны ачаа 20 кг, гар тээш 5кг байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ба заавал /ССС/ 3с тэмдэглэгээтэй байх хэрэгтэй.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт), ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Далянь буудал - Sweetland Hotel
Бэйдайхэ буудал - Beidaihe Costal Island International Hotel

Аяллын мэдээлэл

Огноо Том хүн Хүүхэд /2-18/ Хүүхэд /0-2/
2026.06.19
2,690,000₮
2,390,000₮
390,000₮
2026.06.26
2,690,000₮
2,390,000₮
390,000₮
2026.07.03
2,890,000₮
2,390,000₮
390,000₮
2026.07.10
2,890,000₮
2,390,000₮
390,000₮
2026.07.17
2,890,000₮
2,390,000₮
390,000₮
2026.07.24
2,890,000₮
2,390,000₮
390,000₮
2026.07.31
2,890,000₮
2,390,000₮
390,000₮
2026.08.07
2,890,000₮
2,390,000₮
390,000₮
2026.08.14
2,890,000₮
2,390,000₮
390,000₮
2026.08.21
2,890,000₮
2,390,000₮
390,000₮

7 шөнө 8 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс