🌈Жининь - Бээжин

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид Улаанбаатар Төмөр Замын төв буудалд 16:00 цагт цуглан бүртгүүлж галт тэргэндээ суун 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлснөөр аялал эхэлнэ. Энэ шөнө галт тэргэндээ хонож маргааш өглөөний 7:15 цагт Замын-Үүд өртөөнд бууна.

Өдөр 2. Замын-Үүд – Эрээн – Жининь – Халуун рашаан

Замын-Үүд өртөөнд буусан даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн гарсны дараа өдрийн хоолоо иднэ. Эндээс Жининь хот руу явах автобусанд шилжин сууж аяллаа үргэлжлүүлнэ. Жининь хотод байрлах Өвөр монголын хамгийн том 5-н одтой “Water World” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР нь 350 км-ийн зайтай бөгөөд ойролцоогоор 3.30 минут явна. Эндээ байрлаад 18:00-20:30 цагийн хооронд оройн хоолондоо орж амрах болно. /Буфет хоол нь өргөн сонголттой бөгөөд амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ/ Та энэхүү усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын хэсэг зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

  • Оройн хоол

 

Өдөр 3. Жининь – Бээжин – Шувууны үүр, Усан шоо

Өглөөний цайны дараа автобусандаа суун Бээжин хотыг зорино. Бээжин хотод ирээд энэ зууны шилдэг бүтээн байгууламж, архитектурын гайхамшиг болох Зуны Олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн болох Шувууны үүр, Усан шоо буюу Water cube цогцолборыг үзнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Бээжин – Аквариум – Амьтны хүрээлэн – Дэлхийн парк

Өглөө эртлэн босож цайндаа орсны дараа дэлхийн хуурай газрын хамгийн том аквариум хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн, техник технологийг нэвтрүүлсэн Бээжин аквариумд зочлон далай доогуурх туннелээр аялахын зэрэгцээ далайн театрт далайн хав, дельфиний тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул зэрэг дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50,000 м2 талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялна. Үдээс хойш 14:00 цагт TeamLab Massless буюу дижитал урлагийн музейг үзэж гэрлийн гайхамшигийг мэдрэнэ. Үүний дараа томоохон худалдааны төвүүдээр зочилж худалдан авалт хийх боломжтой.

*TeamLab түр хугацаагаар засвар хийж байгаа тул оронд нь Дэлхийн парк үзэх болно.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 5. Бээжин – UNIVERSAL STUDIO

Өглөөний цайны дараа Холливудын алдарт зугаа цэнгэлийн газар болох “UNIVERSAL STUDIO” цогцолборт очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамж бүтээн өнгөрүүлнэ. Та энэхүү цогцолборт хоол болон ундны зүйлсээ урьдчилан бэлдэж авч орсноор цаг болон зардал хэмнэх боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 6. Бээжин – Эрээн – Цагаан хэрэм

Өглөөний цайгаа уусны дараа буудлаа хүлээлгэн өгөөд хурдны замаар Эрээн хот руу буцна. Замдаа Дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан хэрэм дээр гарч танилцана. Оройн хоолоо идээд Эрээн хотод зочид буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 7. Эрээн – Замын-үүд – Улаанбаатар

12 цагт буудлаа хүлээлгэн өгөх учир та өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой. Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суун Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн гал тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

  • Өглөөний цай

 

Өдөр 8. Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатар Төмөр Замын төв буудалд бууснаар дурсамж дүүрэн аяллаа дуусгана.

  • Аялал эхлэх өдөр Төмөр замын вокзал дээр тогтсон цагт очин хүн тус бүр бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Галт тэрэгнээс хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой. Powerbank заавал ССС буюу 3С тэмдэглэгээтэй байх ёстой.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспортоо сайн шалгаж аваарай. Хуучин гадаад паспортоо андуураад аваад явах тохиолдол гардаг. Мөн таны гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ / өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу!
  • Тухайн улирлын цаг агаарыг сайн харан хувцасаа бэлдээрэй. Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү. /Зуны улиралд/
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт) ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Очоод хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явдаг учраас цагаас хоцорч болохгүй.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Бээжин дах зочид буудал - Jinglin

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
1,690,000₮
1,320,000₮
0₮

7 шөнө 8 өдөр

Галт тэрэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс