🌈Бэйдайхэ - Бээжин

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр

Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид Улаанбаатар Төмөр Замын төв буудалд 16:00 цагт цуглан бүртгүүлж галт тэргэндээ суун 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлснөөр аялал эхэлнэ. Энэ шөнө галт тэргэндээ хонож маргааш өглөөний 7:15 цагт Замын-Үүд өртөөнд бууна.

Замын-Үүд – Эрээн – ЖанжиакуХалуун рашаан

Замын-Үүд өртөөнд буусан даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн гарсны дараа өдрийн хоолоо иднэ. Эндээс Жанжиаку хот руу явах автобусанд шилжин сууж аяллаа үргэлжлүүлнэ. Жанжиаку хотод байрлах Өвөр монголын хамгийн том “Water World” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР нь 450 км-ийн зайтай бөгөөд ойролцоогоор 4 цаг явна. Эндээ байрлаад 18:00-20:30 цагийн хооронд оройн хоолондоо орж амрах болно. /Буфет хоол нь өргөн сонголттой бөгөөд амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ/ Та энэхүү усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын хэсэг зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

  • Оройн хоол

Жанжиаку – Бэйдайхэ

Өглөөний цайгаа уусны дараа Жанжиаку хотоос Бэйдайхэ хотын зүг 550км аяллын автобусаар хурдны замаар явна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд далайн эрэг дээгүүр амран зугаалах зэргээр өдрийг өнгөрөөх боломжтой. Оройн хоолоо идсэний дараа буудалдаа очиж амарна. 

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Бэйдайхэ

Өглөөний цайгаа уусны дараа 09:00 – 12:00 Бэйдайхэ дэх Цагаан хэрмийн анхны гарц байсан 600 гаруй жилийн түүх соёлын алдарт Шанхайгуан руу машинаар очин Лаолонтоугийн үзэсгэлэнт газартай танилцана. “Луугийн толгой” хэмээх цагаан хэрмийн эхлэл хэсэгт гарч дэлхийн 7 гайхамшгийн нэгийг үзнэ. Үүний дараа Лэ Дао Усан парк орно. Хятадын хойд хэсгийн хамгийн том усан парк-д өдөржин тоголно. Лэ дао далайн вант улс буюу энэхүү парк нь 100.000мкв талбайг эзлэх бөгөөд олон төрлийн аттрактион тоглоомнууд, далайн амьтдын тоглолт,  далайн амьтадтай жижиг амьтны хүрээлэн зэргийг үзэж өдрийг өнгөрүүлнэ. Дараа нь далайн эргийн халуун рашаанд орж, далайн эргээр зугаална. Орой нь буудалдаа очин амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Бэйдайхэ – Бээжин

Өглөөний цайгаа уугаад Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох BingTangYu 178м урттай, 2,6м өргөнтэй шилэн гүүрэн дээр гарах болно. Сувдны дэлгүүр болон брэнд дэлгүүрээр шоппинг худалдаа хийх боломжтой. Үүний дараа тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзэн сонирхоно. Дараа нь Бээжин хот руу зорчих бөгөөд Бээжин хот дах Зуны олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолбор зэргийг үзэн, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдэрч дурсгалын зургаа даруулна. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрах болно.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Бээжин

Өглөөний цайны дараа Холливудын алдарт зугаа цэнгэлийн газар болох UNIVERSAL STUDIO цогцолборт очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөнө. Та тус цогцолборт орохын өмнө ус, ундаа, хоол цайг урьдчилан бэлдэж орвол цаг, зардлыг хэмнэх боломжтой байдаг шүү.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Бээжин – Эрээн

Өглөөний цайгаа уусны дараагаар буудлаа хүлээлгэн өгч аяллын автобусандаа суун Бээжин хотоос Эрээн хотыг зорин хөдөлнө. Эрээн хотод очоод буудалдаа байрлан оройн хоолоо идээд амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Эрээн – Замын Үүд 

Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт буудлаа хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн гал тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

  • Өглөөний цай

Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Бээжин хотоор аялсан аялал өндөрлөнө.

Бусад

  • Аялал эхлэх өдөр Төмөр замын вокзал дээр тогтсон цагт очин хүн тус бүр бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Галт тэрэгнээс хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспортоо сайн шалгаж аваарай. Хуучин гадаад паспортоо андуураад аваад явах тохиолдол гардаг. Мөн таны гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ / өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу!
  • Тухайн улирлын цаг агаарыг сайн харан хувцасаа бэлдээрэй. Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү. /Зуны улиралд/
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт) ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Очоод хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явдаг учраас цагаас хоцорч болохгүй.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Зургийн цомог

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 3-10 нас Хүүхэд 0-3 нас
1,790,000₮
1,490,000₮
0₮

8 шөнө 9 өдөр

Галт тэрэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс