🌈 Паттаяа - Бангкок

Аяллын хөтөлбөр

Аяллынн хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Паттаяа

Эхний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд нислэг эхлэхээс 3 цагийн өмнө ирэн бүртгэлээ хийлгэснээр “Инээмсэглэлийн орон” гэгддэг Зүүн өмнөд Азийн сахиусан тэнгэрийн нийслэл Тайланд улсын Паттаяа хот руу шууд ниснэ. Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөөний ……. цагаас нисэж ……. хүрч очно, нислэг ойролцоогоор …… цаг гаран үргэлжилнэ. У-Тапао олон улсын нисэх онгоцны буудалд аяллын хөтөч таныг тосож аван Паттаяа хотын зүг хөдлөх болно. Замдаа өдрийн хоолоо идэн буудал очин амарна.

  • Оройн хоол /Сет хоол/

 

Өдөр 2. Паттаяа – Лазер Будда, Нонгнууч цэцэрлэгт хүрээлэн

Өглөөний цайны дараа Буддын шашны ариун газар болох Будда уулыг үзэхээр явна. Уг Будда нь 109 метр өндөр, өргөн нь 70 метр бөгөөд дэлхийн хамгийн том лазераар сийлсэн Буддагийн дүрсэд тооцогддог. Үргэлжлүүлэн Дэлхийн шилдэг 10 цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох Тайландын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих болно. Уг цэцэрлэгт хүрээлэнд та Тайландын уламжлалт шоу, Тай үндэсний бүжиг, тай бокс, соёлын үзүүлбэр, Зааны шоу, Динозаврын хөндий зэрэг олон олон сонирхолтой үзвэрүүд үзэх болно. Орой нь дээд ангиллын үнэт эдлэлийн төв болох Эрдэнэсийн музей болон бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилно. Орой буудалдаа очин амарна. Энэ өдөр аяллын компаниас бэлэг болгон аялагчдаа Заан унуулах болно.

  • Өглөөний цай /Буудал буфет/
  • Өдрийн хоол /Буфет хоол/

 

Өдөр 3. Паттаяа – Шүрэн арал – Кабаре шоу

Өглөөний цайны дараа хурдны завиар Koh Larn буюу Шүрэн арал дээр очих болно. Шүрэн арал нь Тайландын Паттаяагийн эргийн ойролцоо орших үзэсгэлэнт наран шарлагын газар, тунгалаг ус, цагаан элс, далайн амьтдаараа алдартай. Тус арал нь хотын чимээ шуугианаас хол тайван амгалан газар юм. Та энд далайн бүлээн усанд орж биеэ шарж наран шарлагын газар дээр тааваараа амарч болохоос гадна нэмэлтээр шүхрээр татуулах, далай доогуур алхах, усан мотоцикл унах зэргийг нэмэлт төлбөртэйгөөр авч зугаацаж болно. Үдээс хойш буудалдаа очин хувцсаа солиод Кабаре шоу буюу Lady Boy -н дуу бүжиг, хөгжмийн гайхалтай шоу үзээлбэрийг үзэх болно. Оройн буфет хоолоо идэн буудалдаа амарна.

  • Өглөөний цай /Буудал буфет/
  • Өдрийн хоол /Сет хоол/
  • Оройн хоол /BBQ буфет/

 

Далайд нэмэлтээр тоглох боломжтой:

  • Banana boat – 500 baht
  • Jetski – 500 baht
  • Seawalk – 1700 baht
  • Parasailing – 800 baht
  • Багц үнэ – 2500 baht

 

Өдөр 4. Паттаяа – Рамаяна Усан парк

Өглөөний цайны дараа Тайландын хамгийн томд тооцогдох сэдэвчилсэн Ramayana усан паркт бүхэл өдөржин тоглох болно. Уг усан паркт хүүхэд залуучуудад зориулсан усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг олон олон тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давлагаатай усан сангийн эрэгт сандал дээр тухалж болно.

  • Өглөөний цай /Буудал буфет/
  • Оройн хоол /Сет хоол/

 

Өдөр 5. Паттаяа – Бангкок – Могойн шоу – Эртний хот – Усан онгоцны аялал

Өглөө эртлэн цайгаа уусны дараа 08 цагт буудлаа хүлээлгэн өгч Бангкок хотын зүг хөдлөх болно. Замдаа могойн амьтны хүрээлэнгээр орж могойн шоу тоглолт үзэх болно. Үүний дэлхийн хамгийн том эртний хотоор зочлох болно. Уг Цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэр нь яг Тайланд улсын газрын зургийн хэлбэртэй бөгөөд дотроо Тайландын түүхэн дурсгалт газар, сүм хийд, ордон барилгуудыг бодит хэмжээгээр мөн масштабыг нь багасган яг ижилхэн урлан бүтээснээрээ онцлогтой. Үдээс хойш дэлхийн өндөр зэрэглэлийн брэндүүд нэг доор орших Iconsiam их дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ. Орой нь Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн нэрлэгддэг Чао Прая (Chao Prhaya) мөрнөөр хотын үдэш гэрэлтэх Ват Арун (Wat Arun) сүм, Их Ордон (Grand Palace), болон ICONSIAM зэрэг алдартай газруудыг тольдонгоо усан онгоцтой Бангкок хотын дундуур зугаалж, амьд хөгжим сонсон оройн хоолоо идэх болно.

  • Өглөөний цай /Буудал буфет/
  • Өдрийн хоол /Буфет/
  • Оройн хоол /Буфет

 

Өдөр 6. Бангкок Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид шоппинг хийх, гадуур зугаалах зэрэг хүссэн зүйлээ хийн амрах боломжтой.

  • Өглөөний цай /Буудал буфет/

 

Өдөр 7. Бангкок – Паттаяа – Чөлөөт өдөр

Өглөө цайны дараа дараа Паттаяа хот руу хөдөлнө. Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид шоппинг хийх, гадуур зугаалах, далайн эрэг дээр амрах зэрэг хүссэн зүйлээ хийн амрах боломжтой.

  • Өглөөний цай /Буудал буфет/

 

Өдөр 8. Паттаяа – Улаанбаатар

Өглөөний цайны дараа …… цагт буудлаа хүлээлгэн өгч онгоцны буудал руу явна. ……. цагт онгоцны буудал дээр бүртгэлээ хийлгэн …… цагт Улаанбаатар хотын зүг ниссэнээр бидний аялал өндөрлөх болно.

  • Өглөөний цай /Буудал буфет/

 

 

Хөтөлбөрөөс гадуур нэмэлтээр авч болох хөтөлбөрүүд:

  • Adult show – 1000 baht
  • Thai massage 1 hour – 300 baht /массаж хийсэн хүнд 50-100 baht гарын мөнгө нэмэгдэнэ/
  • Амьтны хүрээлэн – 500/300 baht + унаа
  • Дельфин шоу – 650 baht
  • Уралдааны машин км болн бартаагаас хамаараад үнэ – 600 baht-с эхэлнэ
  • Зиплайн км болон бартаагаас хамааран үнэ – 1200 baht-с эхэлнэ
  • Columbia pictures water park – 1600 bhat + унаа
  • Sunset yacht tour 2000-3500 групп хүний тооноос хамаарна, бүтэн өдрийх хагас өдрийнх
  • Хааны ордон – 500 baht + унаа
  • Аквариум Паттаяа жижиг – 400 baht + унаа
  • Аквариум Бангкок том – 1600 baht багцын үнэ эхэлнэ
  • Арт ин парадайз 3D музей – 400 baht + унаа

 

Тухайн үеийн байдлаас хамаарч хөтөлбөрийн өдрүүдийн дараалал өөрчлөгдөж болно.

  • Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө заавал Тайландын хилийн цахим хуудас бөглөх шаардлагатайг анхаарна уу!
  • Аялагчид нислэг эхлэхээс 3 цагийн өмнө нисэх онгоцны буудалд урьдчилан ирсэн байх ёстой.
  • Нислэгээс хоцорсон тохиолдолд хүндэтгэх шалтгаан харгалзан үзэхгүйгээр аяллын төлбөрийг 100% буцаан олгохгүйгээс гадна дахин тийз бичүүлэх боломжгүй.
  • Онгоцны ачаа 15-20кг, гар тээш 5кг. /тухайн өдрийн аяллын хуваариас хамаарна/
  • Аялагч зөвхөн өөрийн ачаа тээшийг авч явах бөгөөд танихгүй хүн болон бусад хүмүүсийн ачаа тээш, дайвар ачааг авч явахыг хатуу хориглоно.
  • Аяллын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна. Мөн гадаад паспорт ямар нэгэн гэмтэлгүй /нороогүй, урагдаагүй, тэмдэглэл дээр зураагүй, хугараагүй/ байх.
  • Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
  • Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсний гэрчилгээний лавлагаа авч явна.
  • Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай! Үүнээс үүдэн гарах асуудалд аяллын компани хариуцлага хүлээхгүй бөгөөд төлбөр буцаан олгохгүй.
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Монгол улсын иргэд Тайланд улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй.
  • Тайланд болон Монгол улсын хооронд 1 цагийн зөрүүтэй.
  • Онгоцноос буусны дараа та эхлээд паспортоо шалгуулж, тус улсын хилээр нэвтэрсний дараа ачаа тээшний хэсэгт очиж ачаа тээшээ авна.
  • Бэлэн мөнгө авч явах тохиолдолд явахаасаа өмнө төгрөгөө доллар болгон сольж авч явах. Тайланд улсад очоод доллараа бахт болгон солиулна. 1 доллар ойролцоогоор 30-32 бахт, 1 бахт ойролцоогоор 100-110 төгрөгтэй тэнцэнэ. Мөн олон улсын карт авч явж болно. Visa, Mastercard, Creditcard зэрэг. АТМ-с бэлэн мөнгө авахад 10,000 бахт тутамд 250 бахт шимтгэлтэй.
  • Тухайн улсад төөрөх тохиолдол гарах магадлалтай учраас зочид буудлын нэрийн хуудсыг байнга биедээ авч явахыг зөвлөж байна.
  • Тайланд улс нь жилийн 4 улирлын турш халуун уур амьсгалтай тул далайн гаралтай хоол, халуун ногоо ихтэй хоол болон гахай тахиан махан хоол, шөл, жимс ногоо түлхүү хэрэглэдэг.
  • Тайланд улсад хамгийн өргөн хэрэглэгддэг такси дуудах апликэйшин бол GRAB болон BOLT юм. Та энэхүү апликэйшнийг утсандаа суулган өөрийн байгаа байршлаа мөн очих байршлаа оруулахад автоматаар таны тооцоо бодогдон гарах бөгөөд энэ нь хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл юм.
  • Тайланд нь аялал жуулчлал хөгжсөн бусад улс орнуудын адил тип буюу гарын мөнгөний соёл түгсэн улс учир та үйлчилгээний байгууллага болон үйлчилгээний ажилтнуудад тип өгөх ёстой байдаг. Жишээ нь та заан унасан бол зааны жолоочид гарын мөнгө 20 бахт, массаж хийлгэсэн бол массажистдаа 100 бахт өгөх ёстой гэх мэт. Мөн хөтөч болон жолоочдоо бүтэн аяллын турш 1 хүний 100 бахт гарын мөнгө өгөх ёстой байдаг.
  • Хааны ордон, Маргад Буддагийн сүм орохдоо биеийн аль нэг хэсэг буюу гар, хөл, мөр, шилбэ ил гарсан хувцас өмсөхийг хатуу хориглоно. Иймд та Монголоос явахдаа сүмийн аяллыг тооцоолон битүү хувцас бэлдэн авч явна уу.
  • Тайланд улс нь хууль тогтоомж чанга бөгөөд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, зураг авахыг хориглосон газруудыг сайтар анхаарч явна уу. Эдгээр дүрмийг зөрчсөн тохиолдолд өндөр торгууль төлөх зарим тохиолдолд баривчлагдан тусгаарлагдах хүртэл арга хэмжээ авхуулна. Ялангуяа онгоцонд болон онгоцны буудалд дээрх хууль дүрмийг ягштал мөрдөнө үү.
  • Усанд сэлж сураагүй эсвэл туршлагагүй бол бассейн, далайн усанд орохоос аль болох зайлсхийж аюулгүй байдалдаа онцгой анхаарах нь аялагчийн мартаж болохгүй чухал үүрэг юм.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явахыг зөвлөж байна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд авч явах. Мөн Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
  • Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт.
  • Аяллын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх. Үүнээс үүдэн гарах аливаа асуудлыг аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй.
  • Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд арлын аялалд явахгүйг анхаараарай! Мөн жирэмсэн эхүүд арлын аялалд оролцох боломжгүй. Тухайн үед хөтчөөс зөвлөгөө авах.
  • Аяллын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аяллын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
  • Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвлөгөө авах.
  • Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аяллын хөтчид заавал мэдэгдэх.
  • Аялж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
  • Тухайн аялж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аяллын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
  • Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу!
  • Аялагчид буфет хоолны газруудад хооллож дуусахдаа өөрсдийн тавагт их хэмжээний хоол идэлгүй үлдээх нь торгууль төлөх үндэслэл болно. (дунджаар таваг тутамд 500 бахт торгуультай)
  • Аялагчид янжуур тамхи болон бүх төрлийн цахилгаан тамхи татахыг хориглосон газруудад (айр кондишн ажиллаж байгаа бүх газар /зочид буудлын өрөө болон лобби, автобус, хоолны газрууд гэх мэт/ болон тусгайлан тамхи татахыг хориглосон газрууд) тамхи татсанаар 2000-5000 бахт торгууль төлнө. Бүх төрлийн цахилгаан тамхи авч явахгүй байхыг зөвлөж байна. Баригдсан тохилдолд 100,000 бахт-н торгууль болон 6 сар хүртлэх хугацаанд хорих шийтгэл оногдуулна.

Дээрх зөвлөгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрд нь аяллын хөтчидөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.

Тайланд улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар ЭНД дарж Thailand Digital Arrival Card (TDAC)-г бөглөх шаардлагатай.

Аяллын мэдээлэл

Огноо Том хүн Хүүхэд /6-12/ Хүүхэд /2-6/ Хүүхэд /0-2/
2026.12.07
4,990,000₮
4,590,000₮
4,190,000₮
390,000₮
2026.12.14
4,990,000₮
4,590,000₮
4,190,000₮
390,000₮
2026.12.21
5,690,000₮
4,990,000₮
4,590,000₮
390,000₮
2026.12.28
5,690,000₮
4,990,000₮
4,590,000₮
390,000₮
2027.01.04
5,690,000₮
4,990,000₮
4,590,000₮
390,000₮
2027.01.11
5,690,000₮
4,990,000₮
4,590,000₮
390,000₮
2027.01.18
5,690,000₮
4,990,000₮
4,590,000₮
390,000₮
2027.01.25
5,090,000₮
4,590,000₮
4,190,000₮
390,000₮
2027.02.01
5,690,000₮
4,990,000₮
4,590,000₮
390,000₮
2027.02.08
5,690,000₮
4,990,000₮
4,590,000₮
390,000₮

7 шөнө 8 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс