Аялал бүрийг туршлага, дурсамж болгон бүтээх нь бидний зорилго.
2023 оноос үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын тур оператор.
INBOUND • OUTBOUND • VISA CONSULTING
Аялал бүрийг туршлага, дурсамж болгон бүтээх нь бидний зорилго
BE TRAVEL нь 2023 оноос аялал жуулчлалын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аяллын тур оператор компани юм.
Бид INBOUND болон OUTBOUND аяллын хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах үндсэн чиглэлээр ажиллаж, аялагчдын хэрэгцээ, тав тух, аюулгүй байдалд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байна.
Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш BE TRAVEL-ийн аяллыг сонгох аялагчдын тоо тогтмол өсөн нэмэгдэж, өнөөдөр жилд дунджаар 700–1,000 аялагчид аялж байна.
Бид аялал гэдэг нь зөвхөн нэг газраас нөгөө газарт хүрэх тухай биш, харин шинэ соёлтой танилцах, шинэ туршлага хуримтлуулах, мартагдашгүй дурсамж бүтээх боломж гэж хардаг.
Үйл ажиллагаагаа эхлүүлсэн
Жилд үйлчлүүлж буй аялагч
Аялал жуулчлалын үндсэн чиглэл
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
Монгол орны байгаль, нүүдэлчин ахуй, түүх, соёлын онцлогийг гадаадын аялагчдад таниулах аяллын хөтөлбөрийг боловсруулж, Монгол Улсад аялах аяллыг зохион байгуулдаг.
Монгол аялагчдад зориулсан олон улсын аяллын хөтөлбөрийг боловсруулж, нислэг, зочид буудал, аяллын маршрут, үзвэр үйлчилгээ болон аяллын үеийн зохион байгуулалтыг уялдуулсан аяллын бүтээгдэхүүнийг санал болгодог.
BE TRAVEL нь аяллын үйлчилгээнээс гадна АНУ, ЯПОН, АВСТРАЛИ улсын виз мэдүүлгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, визний шаардлага, материал бүрдүүлэлт болон мэдүүлгийн үйл явцтай холбоотой мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг үйлчлүүлэгчдэд хүргэн ажилладаг.
BE TRAVEL нь Азийн эрэлттэй аяллын чиглэлүүдэд тогтмол аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэн ажиллаж байна.
Япон улс нь BE TRAVEL-ийн үндсэн бөгөөд тэргүүлэх аяллын чиглэл юм. Бид Токио хотын орчин үеийн хөгжил, Японы уламжлалт соёл, Фүжи уулын байгалийн үзэсгэлэнг хослуулсан аяллын хөтөлбөрүүдийг хөгжүүлж, аялагчдадаа Япон орныг олон талаас нь мэдрэх аяллын хөтөлбөрийг санал болгодог.
Jining • Datong • Hohhot
Beijing • Shanghai • Zhangjiajie
Chongqing • Beidaihe • Dalian
Taihang Grand Canyon
Bangkok • Pattaya
Phu Quoc • Nha Trang • Danang
Singapore • Malaysia • Indonesia
BE TRAVEL нь аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хүргэхийн тулд аялал жуулчлал, агаарын тээвэр, даатгал, тийз захиалга болон аяллын технологийн салбарын байгууллагуудтай хамтран ажилладаг.
МИАТ ТӨХК
Хүннү Эйр ХХК
Мөнх даатгал ХХК
Хаан даатгал ХХК
Эйр Транс ХХК
Эйрлинк Монголиа ХХК
SimFly
TravelSim
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гишүүн
Гадаад аяллын салбар холбооны гишүүн
Эдгээр хамтын ажиллагаа нь аяллын төлөвлөлтөөс эхлээд аялагч эх орондоо буцаж ирэх хүртэлх үйлчилгээг уялдаа холбоотой, найдвартай зохион байгуулах боломжийг бүрдүүлдэг.
BE TRAVEL нь хувь аялагчдад зориулсан аяллын үйлчилгээнээс гадна байгууллага, бизнесийн түншүүдтэй урт хугацааны, харилцан үнэ цэн бүтээх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үргэлж нээлттэй байх болно.
Бид найдвартай зохион байгуулалт, мэргэжлийн үйлчилгээ, аялагч төвтэй хандлагыг эрхэмлэн, шинэ чиглэл, шинэ аяллын бүтээгдэхүүн болон хамтын ажиллагааны боломжуудыг тасралтгүй хөгжүүлэхийг зорин ажилладаг.