🌈 Тяньжин аялал

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Тяньжин

Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудлаас 11:00 – 14:00 цагийн нислэгээр Тяньжин хот руу ниснэ. Тяньжин хотод буух ба нисэх онгоцны буудлаас хөтөч тосож авч зочид буудалдаа байрлан амарна. Орой нь чөлөөт цагтай.

  • Оройн хоол

 

Өдөр 2. Тяньжин – Хотын аялал

Өглөөний цайны дараа хотын аялалдаа гарна. Эхлээд Haihe мөрний эрэгт байрлах Тяньжин хотын бэлэг тэмдэг болсон Century clock хэмээх алдарт том цагийг үзэх болно. Үүний дараа Century clock-ийн ойролцоо байрлах Jiefang Bridge гүүрийг үзэж сонирхоно. Уг гүүр нь Тяньжин хотын Haihe мөрнийг гаталж буй түүхэн, зуун жилийн настай Шерцер маягийн давхар навчит гүүр юм. Үргэлжлүүлэн Итали хэв маягийг шингээн бүтээсэн Итали гудамжаар зугаалах болно. Орой нь Haihe мөрний шөнийн аялал хийгээд буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 3. ТяньжинУсан парк

Өглөөний цайны дараа Happy Valley паркийн Maya water park-д бүхэл өдрийн турш тоглож, зугаалж цагийг дурсамжтай сайхан өнгөрүүлнэ. Уг паркт Maya beach, Усан гулгуур, Залхуу гол, Гэр бүлийн хэсэг зэрэг олон сонирхолтой бүсүүдтэй.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Тяньжин – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр тул шоппинг хийх, нэмэлт үзвэр үйлчилгээ үзэх зэргээр өөрийн хүслээр амрах боломжтой. Нэмж хэлэхэд Тяньжин хотод хятадын хамгийг том OUTLET дэлгүүрүүд байдаг тул худалдааны төвөөр явж худалдан авалт хийх боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 5. Тяньжин – Улаанбаатар

Өглөө цайны дараа үдээс өмнөдөө чөлөөт цагтай. Өдөр зочид буудлаа хүлээлгэн өгч 15:00 – 17:40 цагийн нислэгээр Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

  • Өглөөний цай
  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Онгоцны ачаа 23 кг, гар тээш 5кг байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ёстой. Powerbank заавал ССС буюу 3С тэмдэглэгээтэй байх ёстой.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт), ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Tianjin Binhai Shengguang Crown International Hotel

Аяллын мэдээлэл

Огноо Том хүн Хүүхэд /2-9нас/ Хүүхэд /0-2нас/
2026.06.23
2,190,000₮
1,950,000₮
400,000₮
2026.06.30
2,190,000₮
1,950,000₮
400,000₮
2026.07.07
2,450,000₮
2,200,000₮
400,000₮
2026.07.14
2,450,000₮
2,200,000₮
400,000₮
2026.07.21
2,450,000₮
2,200,000₮
400,000₮

4 шөнө 5 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс