🌈Жининь - Датон - Хөххот

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид Улаанбаатар Төмөр Замын төв буудалд 16:00 цагт цуглан бүртгүүлж галт тэргэндээ суун 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлснөөр аялал эхэлнэ. Энэ шөнө галт тэргэндээ хонож маргааш өглөөний 7:15 цагт Замын-Үүд өртөөнд бууна.

Өдөр 2. Замын-Үүд – Эрээн – Жининь – Халуун рашаан

Замын-Үүд өртөөнд буусан даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн гарсны дараа өдрийн хоолоо иднэ. Эндээс Жининь хот руу явах автобусанд шилжин сууж аяллаа үргэлжлүүлнэ. Жининь хотод байрлах Өвөр монголын хамгийн том 5-н одтой “Water World” УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР нь 350 км-ийн зайтай бөгөөд ойролцоогоор 3.30 минут явна. Эндээ байрлаад 18:00-20:30 цагийн хооронд оройн хоолондоо орж амрах болно. /Буфет хоол нь өргөн сонголттой бөгөөд амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ/ Та энэхүү усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын хэсэг зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

  • Оройн хоол

 

Өдөр 3. Жининь – Датон – Disneypark – Шөнийн Датон

Өглөөний цайны дараа автобусандаа суун 2 цаг орчим явж Датон хотод очно. Датун хот дах FANTA WILD парк нь Хятадын 16 хотод байрлах сүлжээ томоохон мини дисней парк юм. Энд 15:00-16:00 цаг хүртэл тоглоно. Дараа нь Мин улсын үеийн түүхэн хэрмэн дээр гарч сонирхож зургаа даруулан, жуулчдын хамгийн их очдог аялал жуулчлалын гудамжаар зочлон оройн хоолоо идээд зочид буудалдаа очиж амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Датон – Хөх хот – Шинжлэх ухаан технологийн музей

Өглөөний цайны дараа автобусандаа суун Хөх хот руу 4 цаг орчим явж очин Шинжлэх ухааны болон технологийн музей үзэж сонирхоно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 5. Хөх хот – Усан парк

Өглөөний цайгаа уугаад Нао Бао усан парк руу явж бүтэн өдөржин тоглоно. Орой нь хоолоо идээд шоппинг хийх боломжтой /Wanda plaza, Outlets, Mall/. Дараа нь буудалдаа очиж амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 6. Хөх хот – Эрээн – Замын Үүд

Өглөөний цайны дараа товлосон цагт цуглан зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн хот руу 4 цаг орчим автобусаар явна. Эрээн хотод ирээд 2 улсын хил нэвтрэх автобусандаа суун Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

  • Өглөөний цай

 

Өдөр 7. Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатар Төмөр Замын төв буудалд бууснаар дурсамж дүүрэн аяллаа дуусгана.

  • Аялал эхлэх өдөр Төмөр замын вокзал дээр тогтсон цагт очин хүн тус бүр бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Галт тэрэгнээс хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой. Powerbank CCC буюу 3С тэмдэглэгээтэй байх ёстой. 
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспортоо сайн шалгаж аваарай. Хуучин гадаад паспортоо андуураад аваад явах тохиолдол гардаг. Мөн таны гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ / өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу!
  • Тухайн улирлын цаг агаарыг сайн харан хувцасаа бэлдээрэй. Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү. /Зуны улиралд/
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт) ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Очоод хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явдаг учраас цагаас хоцорч болохгүй.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Аяллын мэдээлэл

Огноо Том хүн Хүүхэд 139см хүртэлх /3-10/ Хүүхэд /0-3/
2026.05.27
990,000₮
790,000₮
0₮
2026.06.03
990,000₮
790,000₮
0₮
2026.06.10
990,000₮
790,000₮
0₮
2026.06.17
990,000₮
790,000₮
0₮
2026.06.24
990,000₮
790,000₮
0₮
2026.07.01
990,000₮
790,000₮
0₮
2026.07.09
1,150,000₮
890,000₮
0₮
2026.07.22
990,000₮
790,000₮
0₮
2026.07.29
990,000₮
790,000₮
0₮
7 сарын 9ны аялал буюу Наадмын аялал 2 хоног нэмэгдэж 8 шөнө 9 өдөр болно.

6 шөнө 7 өдөр

Галт тэрэг, Автобус

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс