🌈 Жанжиажэ - Тэнгэрийн хаалга

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Жанжиажэ

Аялагчид Чингис хаан нисэх онгоцны буудалд 12:30 цагт ирсэн байна. 15:30 цагт хөөрч 19:00 цагт Жанжиажэ хот ын нисэх онгоцны буудалд газардан бууна. Хил гааль нэвтрэн ачаагаа аваад гарахад хөтөч тосон авч автобусандаа суун зочид буудал руугаа явна. Замдаа оройн хоолоо идээд зочид буудалдаа очин өрөөгөө хүлээн авч товхиноод амарна.

  • Оройн хоол

 

Өдөр 2. Жанжиажэ – Гранд хавцал, Шилэн гүүр

Өглөө эртлэн босож цайгаа уугаад 08:00 цагт цуглан Grand Canyon – Шилэн гүүр үзэхээр явна. Хятад улсын 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг 30 минутын турш харж сонирхоно. Үзвэрийн явцад аялагчид өөрсдөө өдрийн хоолоо сонголтоороо идэх ба дараа орон нутгийн дэлгүүрээр орно.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Санал болгох хөтөлбөр:

  • Grand Canyon багц (зиплайн + VR + слайд) 240 юань/хүн
  • Шар луугийн агуй 280 юань/хүн

 

Өдөр 3. Жанжиажэ – Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар

Өглөөний цайны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны талаар ШианЗунлинь уламжлалт Хятадын анагаах ухааны клиниктай танилцана. Дараа нь “Жанжиажэгийн сүнс” гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу явна. Энд далайн түвшнөөс 1279 м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам” болох 7455 м урт агаарын дүүжин замаар байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхон уул өөд өгсөнө. 5А зэрэглэлтэй энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та Дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдал, уулын 99 нугачаат замыг харах, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авиран аялана.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Жанжиажэ – Аватар – Тианзи уул

Өглөөний цайны дараа 08:00 цагт цуглан Шангпин цайны ордон руу очиж цайн амталгаа худалдан авалт хийх боломжтой. Дараа нь Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн рүү байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд өгсөх Байлун цахилгаан шатаар дээш гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр , гинжин хэлхээ гэх мэт газрыг 2 цаг орчим үзэж сонирхон Аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 5. Жанжиажэ – Баофэн нуур

Өглөөний цайны дараа, нутгийн гаралтний худалдааны төвөөр орж сонирхоод Баофэн нуураар зугаална.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

 

Өдөр 6. Жанжиажэ – Маоян голын байгалийн цогцолборт газар

Өглөөний цайны дараа Маоян голын байгалийн цогцолборт газар руу явна. Маоян гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, аюултай эрэг, хүчтэй давалгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13 километр, 66 метрийн уналттай, нийт 55 голын эрэгт ойр байрладаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь өвөрмөц тогтоцтой, аюултай харагдах боловч хавцлын дундуур хөвөх усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөм байдаг.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

 

Өдөр 7. Жанжиажэ Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид зочид буудалдаа амрах, зочид буудлын жижиг дэлгүүрээр хэсэх болон хөтөч болон аяллын багийхантай ярилцан зэргэлдээх Энши хот руу аялах боломжтой. /Унааны зардал, жолооч болон хөтөчийн зардлыг тухай бүр хүний тооноос хамааран тооцоолно/

  • Өглөөний цай

 

Санал болгох

  • 72 давхар байшин, Жуншан худалдааны төв

 

Өдөр 8. Жанжиажэ – Улаанбаатар

Өглөөний цайны дараа ачаагаа бэлтгэн зочид буудалдаа амарч байгаад 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Өдрийн хоолоо идсэний дараа 17 цаг хүртэл чөлөөт цаг гарах бөгөөд зочид буудлын ойролцоох жижиг дэлгүүрээр хэсэх боломжтой. 17 цагт зочид буулын хүлээлгийн танхимд цуглан автобусандаа сууж нисэх онгоцны буудал руу явна. Жанжиажэ нисэх онгоцны буудлаас 20:00 цагт хөөрч 23:30 цагт  Чингис хаан нисэх онгоцны буудалд газарсанаар Улаанбаатар хот руу нисэж ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Онгоцны ачаа 10 кг, гар тээш 5кг байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ба заавал /ССС/ 3с тэмдэглэгээтэй байх хэрэгтэй.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт), ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Аяллын мэдээлэл

Огноо Том хүн Хүүхэд /2-12/ Хүүхэд /0-2/
2026.06.04
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.06.11
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.06.18
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.06.25
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.07.02
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.07.09
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.07.16
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.07.23
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.07.30
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.08.06
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.08.13
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.08.20
2,990,000₮
2,790,000₮
390,000₮
2026.08.27
2,990,000₮
2,790,000₮
390,000₮

7 шөнө 8 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс