Тэнгэрийн уулсын аялал

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид Улаанбаатар Төмөр Замын төв буудалд 15:30 цагт цуглан бүртгүүлж галт тэргэндээ суун 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлснөөр аялал эхэлнэ. Энэ шөнө галт тэргэндээ хонож маргааш өглөөний 07:20 цагт Замын-Үүд өртөөнд бууна.

Өдөр 2. Замын-Үүд – Эрээн – Хөх хот

Замын-Үүд өртөөнд буусан даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн гарсны дараа өдрийн хоолоо иднэ. Эндээс автобусандаа суун Хөх хот руу 5 цаг орчим явна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. 

  • Оройн хоол

 

Өдөр 3. Хөх хот – Чанжи – Taihang Grand canyon

Өглөө эртлэн босож Хөх хотоос 06:45 – 07:50 цагийн нислэгээр Чанжи хот руу нисэж очно. Чанжи хотоос аяллын автобусандаа суун Grand canyon-н аялалдаа гарна. Энд Тоорын хөндийн цэцэрлэгээр зугаалж, 300м-н өндөрт байрлах Хадан хавцлын шилэн гүүрээр алхах, Азийн хамгийн өндөр хавцал дээрх шилэн тавцанд гарах, Sky zipline-р гулсах зэрэг олон сонирхолтой адал явдалт байгалийн аялал хийнэ. Үргэлжлүүлэн Хан үндэстний тосгоны шөнийн үзэмжтэй танилцана. Орой нь их хавцлын дэргэдэх ресортод байрлан амарна. 

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Чанжи – Tongtianxia Тэнгэрийн уулсын аялал

Өглөөний цайны дараа Тэнгэрийн уулсын аялалдаа гарна. Энэ хавцалд Есөн хүрхрээт хавцлууд, хавцал дундуурх завин аялал, зүрхэн хэлбэрт тэнгэр, Азийн хамгийн эгц 43.5 градус налуутай Cable car-д сууж Тэнгэрийн уулсын оргилд гарна. Мөн уулсын оргил дээрх хавцлын ирмэгт байрлах шилэн гүүр болон Их уулын орой дээрх шилэн тавцанд гарах болно. Үдээс хойш Чанжи хотын руу хөдөлж зочид буудалдаа байрлана. Орой нь шөнийн Чанжи хоттой танилцан зугаалж төв талбай дээрх усан оргилуурын гайхалтай шоу үзэж сонирхоно. 

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 5. Чанжи – Хөх хот 

Өглөөний цайны дараа 14 цаг хүртэл чөлөөт цагтай. Аялагчид энэ үед нэмэлт төлбөртэй үзвэр эсвэл шоппинг хийх зэрэг өөрийн сонирхсон зүйлсээ хийн өнгөрүүлж болно. 14 цагаас Чанжи хотын онгоцны буудал руу явж 16:00 – 17:10 цагийн нислэгээр Хөх хот руу нисэж зочид буудалдаа байрлан амарна. Оройдоо Хөх хотод шоппинг хийх боломжтой.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Нэмэлт төлбөртэй үзвэр: /аль нэг үзвэрээс сонгон үзэх боломжтой/

  1. Далайн аквариум – 100¥
  2. Усан парк – 100¥
  3. Хүүхдийн парк – 100¥ 

 

Өдөр 6. Хөх хот – Эрээн – Замын үүд

Өглөөний цайгаа эртлэн уугаад Эрээн хотын зүг замдаа гарна. Эрээн хотод ирээд өдрийн хоолоо идэж 2 улсын хил нэвтрэх автобусандаа суун Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн гал тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

  • Өглөөний цай

 

Өдөр 7. Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатар Төмөр Замын төв буудалд бууснаар дурсамж дүүрэн аяллаа дуусгана.

  • Аялал эхлэх өдөр Төмөр замын вокзал дээр тогтсон цагт очин хүн тус бүр бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Галт тэрэгнээс хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой. Powerbank заавал ССС буюу 3С тэмдэглэгээтэй байх ёстой.
  • Орон нутгийн нислэгийн ачааны жин 10кг, гар тээш 5кг байх тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай. Илүү ачаа гарч байвал Хөх хотын зочид буудалдаа үлдээх боломжтой.
  • Чанжи хотод Хятадын цэргийн армийн бааз байрладаг тул Чанжи хотод буух үед онгоцны цонх нээх, зураг авах бичлэг хийх зэргийг хатуу хориглодог. Иймээс үүнээс гарах хохирол төлбөр торгуулийг аялагч өөрсдөө хариуцна. 
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад пасспортоо сайн шалгаж аваарай. Хуучин гадаад паспортоо андуураад аваад явах тохиолдол гардаг. Мөн таны гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ / өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу!
  • Тухайн улирлын цаг агаарыг сайн харан хувцасаа бэлдээрэй. Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү. /Зуны улиралд/
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт) ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Очоод хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явдаг учраас цагаас хоцорч болохгүй.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Чанжи хотын зочид буудал - Yitel collection
Хавцлын дэргэдэх ресорт - Hongqiqu House
Хөх хотын зочид буудал - Datian Youpin

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
1,750,000₮
1,450,000₮
400,000₮

6 шөнө 7 өдөр

Галт тэрэг, Онгоц

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс