🌈Чунчин

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид Улаанбаатар Төмөр Замын төв буудалд 16:00 цагт цуглан бүртгүүлж галт тэргэндээ суун 16:40 цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлснөөр аялал эхэлнэ. Энэ шөнө галт тэргэндээ хонож маргааш өглөөний 7:15 цагт Замын-Үүд өртөөнд бууна.

Өдөр 2. Замын-Үүд – Эрээн – Хөх хот – Чунчин

Замын-Үүд өртөөнд буусан даруйдаа хил гарах улс хоорондын автобусанд шилжин сууж БНХАУ-ийн Эрээн хот руу хил нэвтрэн гарсны дараа хөтөч тосож аван өдрийн хоолоо иднэ. Эндээс автобусаар ойролцоогоор 5 цаг явж Хөх хотын нисэх онгоцны буудалд очин орон нутгийн нислэгээр Чунцин хот руу ниснэ. Нислэгийн цаг 22:15 – 00:40. Хил гааль нэвтэрсний дараа автобусаар зочид буудалдаа очиж байрлаад амарна.

Өдөр 3. Чунчин

Өглөөний цайны дараа Чунчин хотын амьтны хүрээлэн рүү явна. Энэхүү хүрээлэн нь Улсын АААА зэрэглэлийн аялал жуулчлалын бүс бөгөөд Хятадын шилдэг 10 амьтны хүрээлэнгийн нэг юм. Нийтдээ 230 төрлийн 4000 гаруй амьтан амьдардаг бөгөөд тэдгээрийн 80% нь ховор хамгаалалттай амьтад юм. Үүнд: Панда, бар заан, сармагчин, анааш, фламинго зэрэг олон төрлийн амьтад байдаг. Үүний дараа Чунчин хотын алдартай хамгийн орчин үеийн архитектур уран хийцтэй том худалдааны төвөөр орж танилцна. Энэхүү барилга нь Хонг Конг Лэнд групп компани санаачлан боловсруулсан арилжаа худалдаа бизнесийн хамгийн анхны том төсөл юм. Энэхүү төслийн барилга нь 420,000м² талбай бүхий хот суурин газрыг байгалийн цогцолбортой хослуулсан бөгөөд 42 метрийн өндөр тааз (B1–L5), 300 зүйлийн 70,000 ургамал, шилэн бөмбөгөр оройтой тул гаднаас саатдгүй нар гэрэлтдэг. Мөн 25 метрийн өндөр дотор хүрхрээ, дүүжин тэнгэрийн зам багтдаг. Энэхүү худалдааны төв нь 2021 оны 4 сарын 23 ны өдөр нээлтээ хийсэн юм. Үргэлжлүүлэн Лицзиба хөндлөн төмөр замын метронд суун Чунчины 2-р метроны шугамын онцлогийг үзэх юм. Чунчин хотод ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой үзвэрийн нэг бөгөөд газарт-галт тэрэг барилгын дунд орж ирж буй гайхамшигт дүр зургийг харж болно. Анхны дайны ялалтын дурсгалын хөшөөг үзэж сонирхоно. Энэхүү хөшөө нь Японы эсрэг дайнд зориулан босгосон “Чөлөөлтийн хөшөө” юм. Энэ нь мянган жилийн өмнөх хуучин чулуун гудамж болон орчин үеийн соёлын хослолыг үзэх юм. Мөн энэхүү гудамжинд эртний болон орчин үеийн олон бэлэг дурсгалууд худалдаалагддаг байна. Орой нь алдарт Хуньяадуны шөнийн үзэмжийг гаднаас нь харж, зураг хөргөө даруулан шөнийн хотыг үзэх юм. Үүний дараа буудал руугаа явж, алжаалаа тайлан амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

 

Өдөр 4. Чунчин

Өглөөний цайгаа уусны дараа автобусанд суун Чунчин хотын далайн аквариум үзэхээр явна. Энэхүү аквариум нь Ширэнгэн ойн амьтад болон Далайн амьтад гэсэн үндсэн 2 хэсэгтэй. 500 гаруй төрлийн 50,000 гаруй далайн болон цэнгэг усны амьтадтай. Үүнд: акул, оцон шувуу, Хятадын хилэм загас, шүрэн хад, халуун орны загас зэрэг олон төрлийн амьтдыг дэргэдээс нь үзэх боломжтой. Үүний дараа Чунчин хотын усан парк руу явна. Энэхүү усан парк нь Канадаас импортлогдсон 26 усан гулсуур, 18 төрлийн усан тоглоом, үзвэрүүдтэй байна. Мөн бүх насныханд тохирсон гэдгээрээ онцлог юм. Орой нь буудал руугаа явж амарна.

  • Өглөөний цай
  • Өдрийн хоол

 

Өдөр 5. Чунчин

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотод очиж үзэх боломтой газруудаар аялах болон шоппин хийж цагийг өнгөрүүлэн амарна.

  • Өглөөний цай

 

Өдөр 6. Чунчин – Хөх хот

Өглөөний цайгаа уусны дараа 11 цагт Чунчин хотын нисэх онгоцны буудал руу явна. 13:30 цагт Хөх хот руу нисээд 16:00 цагт Хөх хотод ирнэ. Хөх хотод ирээд аялагчид буудал руугаа явж амарна.

  • Өглөөний цай

 

Өдөр 7. Хөх хот – Эрээн

Өглөө эрт босож цайгаа уугаад товлосон цагт зочид буудлын хүлээлгийн танхимд цугларч зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусандаа суун Эрээн хот руу явна. Эрээн хотод ирээд зочид буудалдаа буудаллана. Маргааш 12 цаг хүртэл хүссэнээрээ зээл худалдааны төвөөр явах боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 8. Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар

Өглөө цайгаа уугаад 12 цаг хүртэл чөлөөт цаг. 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд хил гарах унаанд сууж Замын-Үүд орно. 18:05 цагт галт тэрэг Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

  • Өглөөний цай

 

Өдөр 9. Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатар Төмөр Замын төв буудалд бууснаар дурсамж дүүрэн аяллаа дуусгана.

  • Аялал эхлэх өдөр Төмөр замын вокзал дээр тогтсон цагт очин хүн тус бүр бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлээрэй. Галт тэрэгнээс хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Power bank, notebook гэх мэт battery-тай зүйл байвал гар тээшиндээ авна. Powebank 10.000mAh -с илүүгүй байх ёстой. Powebank ССС буюу 3С тэмдэглэгээтэй байх ёстой.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспортоо сайн шалгаж аваарай. Хуучин гадаад паспортоо андуураад аваад явах тохиолдол гардаг. Мөн таны гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээ / өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу!
  • Тухайн улирлын цаг агаарыг сайн харан хувцасаа бэлдээрэй. Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү. /Зуны улиралд/
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт) ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Очоод хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явдаг учраас цагаас хоцорч болохгүй.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Аяллын мэдээлэл

Огноо Том хүн Хүүхэд /2-12/ Хүүхэд /0-2/
2026.06.07
2,180,000₮
1,880,000₮
550,000₮
2026.06.14
2,180,000₮
1,880,000₮
550,000₮
2026.06.21
2,180,000₮
1,880,000₮
550,000₮
2026.06.30
2,550,000₮
2.350,000₮
550,000₮
2026.07.09
2,550,000₮
2.350,000₮
550,000₮
2026.07.19
2,550,000₮
2.350,000₮
550,000₮
2026.07.26
2,550,000₮
2.350,000₮
550,000₮

8 шөнө 9 өдөр

Галт тэрэг, Онгоц

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс