🌈 Хайнан - Хайкоу - Саняа

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр

Өдөр 1. Улаанбаатар – Хайкоу

Чингис хаан нисэх онгоцны буудлаас 22:10 цагт Хайкоу хот руу шууд нисэн 03:10 цагт газардан буун Хайкоу хотын буудалдаа очин амарна. Онгоц хөөрсний дараа онгоцонд хөнгөн зууш өгнө.

Өдөр 2. Хайкоу – Саняа – Сармагчны арал

Өглөөний цайны дараа 12 цагт буудлаа хүлээлгэн өгч Саняа хот руу аяллын автобусандаа суун хөдөлнө. Замдаа сармагчны арлыг үзнэ. Орой нь буудалдаа байрлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 3. Саняа – Атлантис усан парк

Өглөөний цайны дараа автобусандаа сууж Атлантис руу явна. Саняа дахь хамгийн том Атлантис усан паркт очно. Усан паркт таныг олон олон тоглоом болон үзүүлбэрүүд хүлээж байх болно. /8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналт хийх, мушгиралдсан төрөл бүрийн хоолойгоор хийлдэг хөвөгчтэй гулсах, олон төрлийн загастай аквариум дундуур гулсах, бассейнд сэлж наранд биеэ шарж алжаалаа тайлан 1 өдрийг зугаатай өнгөрүүлнэ.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Саняа – Номхон далайн аялал

Өглөөний цайны дараа автобусандаа суун сувдны дэлгүүрээр орно. Үүний дараа Номхон далайн завьтай аялалд гарна. Аялал 3 цаг үргэлжилнэ. Энэ үед аялагч нар нэмэлтээр далай дээр тоглох боломжтой 4-5 төрлийн далай дээрх экстрим тоглоомуудаар тоглох боломжтой байдаг. Орой нь буффет хоолтой ба хоолны дараа буудалдаа очиж амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 5. Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид зочид буудлынхаа бассейнд сэлэх, далайн эргээр зугаалах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж амарна. Хөтөч болон Аялагчидтай ярилцан баг бүрдүүлэн унаа хөлслөөд Наншан бурхан, Бали хаалга зэрэг үзвэрүүдийг нэмэлтээр үзэх хөтөлбөр гаргах боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 6. Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид зочид буудлынхаа бассейнд сэлэх, далайн эргээр зугаалах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж амарна. Хөтөч болон Аялагчидтай ярилцан баг бүрдүүлэн унаа хөлслөөд Наншан бурхан, Бали хаалга зэрэг үзвэрүүдийг нэмэлтээр үзэх хөтөлбөр гаргах боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 7. Саняа – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид зочид буудлынхаа бассейнд сэлэх, далайн эргээр зугаалах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрөөж амарна. Хөтөч болон Аялагчидтай ярилцан баг бүрдүүлэн унаа хөлслөөд Наншан бурхан, Бали хаалга зэрэг үзвэрүүдийг нэмэлтээр үзэх хөтөлбөр гаргах боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 8. Саняа – Хайкоу – Шилэн гүүр

Өглөөний цайны дараа үдээс өмнө чөлөөт цаг. Өдөр 12 цагт буудлаа хүлээлгэн өгч Хайкоу хотын зүг автобусандаа суун хөдөлнө. Замдаа 400 метрийн урттай Шилэн гүүрэн дээр гарна. Хайкоу хотод очоод оройн хоолондоо ороод Шоппинг хийх боломжтой. 23:00 цагт худалдааны төвүүд хаагдахад автобусандаа цуглан нисэх онгоцны буудал руу явна. 04:00 цагийн нислэгтээ бэлдэнэ.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 9. Хайкоу – Улаанбаатар

Шөнийн 04:00 – 09:00 цагийн хооронд Улаанбаатар хот руу нисэж ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Газардахын өмнөх онгоцонд хөнгөн зууш өгнө.

  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Онгоцны ачаа 20 кг, гар тээш 5кг байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ба заавал /ССС/ 3с тэмдэглэгээтэй байх хэрэгтэй.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Нарны тос, нарны шил, хөнгөн нимгэн хувцас гэх мэт хувийн зүйлсээ бэлдээрэй.
  • Шууд халуун оронд очих тул кондишны ханиад хүрэх магадлалтай тул ямарваа нэгэн дотор ороход /автобус, буудал, үзвэр үйлчилгээ/ хажуудаа өмсөх, нөмрөх цамц авч явбал зүгээр шүү.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт), ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчид WECHAT-тай байх хэрэгтэй, аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын дата сим авч явахыг зөвлөж байна. Хавсралтаар дата симний үнэ, багцын мэдээллийг хүргүүллээ.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.

Хятад улс руу зорчихоор төлөвлөж буй аялагч та тус улсын хилээр нэвтрэхээс өмнө 3 хоногийн дотор цахимаар /ЭНД дарж/ хилээр нэвтрэх хуудсаа бөглөх шаардлагатай.

Timton Fuhe Hotel
Crowne Plaza RESORT SANYA BAY by IHG

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
2,790,000₮
2,490,000₮
500,000₮

Онцгой хямдрал Зөвхөн 5-р сард 2,490,000₮

7 шөнө 8 өдөр

Шууд нислэг

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс