🌈 Токио, Фүжи аялал

Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр

Өдөр 1. Улаанбаатар – Токио

Аяллын баг Чингис хаан Олон улсын нисэх буудалд цуглан аяллын бүртгэл хийлгэнэ. Нислэг Улаанбаатараас Токио хотын Нарита олон улсын нисэх буудал хүртэл ойролцоогоор 5 цаг үргэлжилнэ. Нарита олон улсын нисэх буудлын хил гаалиар нэвтрэн ачаагаа авахад аяллын хөтөч тосон авч унаандаа суун Токио хот руу явна. Токио хотод очоод оройн хоолоо идээд Skytree буюу хамгийн өндөр цамхаг дээр гарч Токио хотыг тольдон харна. Орой нь буудалдаа амарна. Онгоцонд хөнгөн зууш өгнө.

  • Оройн хоол

 

Өдөр 2. Токио хотын аялал

Өглөөний цайны дараа унаандаа суун Одайба аралтай танилцахаар аяллаа эхлүүлнэ. Далай дээр хиймлээр бүтээсэн Одайба аралд дэлхийд алдартай Солонгын гүүр, Эрх чөлөөний хөшөөний жижигрүүлсэн хувилбарыг үзэх ба Uniqlo, H&M, Zara брэндийн дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийх боломжтой. Үргэлжлүүлэн Асакуса дүүрэгт байрлах Буддын сүмээр зочилж мөн Сумогийн ордны гадна дурсгалын зураг авхуулна. Орой нь Шибуяа дүүрэгт байрлах Хамгийн том авто замын гэрлэн дохионы уулзвар болох Шибуяа уулзвар болон Хачико нохойны хөшөө үзээд буудалдаа ирж амарна.

  • Өглөөний цай

 

Өдөр 3. Токио – Фүжи уул

Өглөө эртлэн босож цайгаа уугаад Фүжи уул руу аялалдаа гарна. Фүжи уулын дэргэдэх Аши нууран дээрх усан онгоцны аялалд гарна. Уг усан онгоц нь далайн дээрэмчдийн хөлөг онгоцны сэдэвтэй бүтээгдсэн ба аялал 40 орчим минут үргэлжилнэ. Үргэлжлүүлэн Аши нуурын зогсоол дээрээс Японы алдарт хар өндөг идэхээр Cable car-д суун хүхэртэй ууланд очно. Уг өндгийг хүхрийн халуун рашаанд чанаж, төмрийн урвалд орсноор хальсыг нь хар өнгөтэй болгодог ба нэгийг идвэл таны насыг долоон насаар нэмэгдүүлдэг гэж үздэг. Орой нь буудалдаа очин халуун рашаанд орж алжаалаа тайлан амарна.

  • Өглөөний цай
  • Оройн хоол

 

Өдөр 4. Фүжи уул – Токио

Өглөө цайны дараа Фүжи уулын үзэсгэлэнт Ширайто хүрхрээг зорин байгалийн сайхантай танилцана. Үргэлжлүүлэн Фүжи уул, Улаан таван давхар пагода болон интоорын цэцэгт модыг нэг дороос харах боломжтой тавцан дээр очин байгалийн сайхныг харан зургаа даруулах боломжтой. Эндээс Токио хот руу буцаж буудалдаа байрлан амарна.

*Цагийн байдлыг ажиглан Токио явах замдаа Готемба аутлет эсвэл Фүжи уулын 5-р тавцан гарах боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 5. Токио Чөлөөт өдөр

Энэ өдөр аялагчид Шоппинг хийх, Диснейлэнд орох, хотоор зугаалах зэрэг өөрийн хүссэнээрээ амрах, шоппинг хийх боломжтой.

  • Өглөөний цай

 

Өдөр 6. Токио – Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа Хөтөч аялагчдаа бүртгэн Нарита олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Нисэх онгоцны буудалд очин бүртгэлээ хийлгэсний дараа Duty free дэлгүүрээр орж бэлэг дурсгалын зүйлс авч болно. Нислэгийн дагуу онгоцондоо сууж Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар аялал өндөрлөнө. Онгоцонд хоолтой.

  • Өглөөний цай

Хэрэв та Япон улсын визгүй бол аялалд гарах өдрөөс хамгийн багадаа 14 хоногийн өмнө бидэнд доорх материалуудыг бүрдүүлж өгөхийг анхаарна уу!

Бүрдүүлэх материалын жагсаалт – Хэрэв татаж авах бол ЭНД дарна уу.

ҮНДСЭН МАТЕРИАЛ

  1. Гадаад паспорт /6 сараас дээш хугацаанд хүчинтэй байх/
  2. Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй зураг байна. /Файлаар/
  3. Иргэний үнэмлэх хуулбар, /eMongolia тодорхойлолт/ 
  4. Утасны дугаар, имэйл хаяг
  •  

МЭДҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД

Мэдүүлэгчийн эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт 

  1. Ажлын газрын тодорхойлолт. 
    • Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
    • Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
  2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, сүүлийн 3 жил /eMongolia тодорхойлолт англи хэл дээр/
  3. Гэрлэлтийн байдал /шаардлагатай тохиолдолд/
  4. Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт /гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ, фото зураг, худалдааны тайлан, татвар төлөлтийн тодорхойлолт зэрэг/
  5. Оюутан бол сургуулийн тодорхойлолт /eMongolia тодорхойлолт/
  6. Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр /эх хувь ба хуулбар, eMongolia тодорхойлолт/ 
  7. Мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт.
  8. Мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын хураангуй хуулга QR-тай, /эцсийн үлдэгдлийн тодорхойлолттой тэнцүү байх./
  9. Мэдүүлэгчийн нэр дээрх хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.
  10. Зардлыг бусад хүн хариуцах тохиолдолд шаардлагатай бичиг баримт. Зардлыг хэн хариуцахаас шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй болох тул өөртөө тохирох хэсгийг сонгож харна уу.
    • Мэдүүлэгчийн эцэг эх, эхнэр/нөхөр, ах/эгч дүү нь зардлыг хариуцах. Зардал хариуцах хүний эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дээр дурдсан 1-тэй адилаар бэлтгэнэ үү./ Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт. Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын хураангуй хуулга QR-тай, /эцсийн үлдэгдэлийн тодорхойлолттой тэнцүү байх./
    • Зардал хариуцах хүний ажлын газар /компани/байгууллага/-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зардал хариуцах тухай албан тоот /эх хувь ба хуулбар/ Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт. Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны сүүлийн 6 сарын хураангуй хуулга QR-тай, /эцсийн үлдэгдлийн тодорхойлолттой тэнцүү байх./
  11. Зардал хариуцах хүн мэдүүлэгч хоёрын хоорондын хамаарлыг  тодорхойлох бичиг баримт /эх хувь ба хуулбар/
  12. Төрсний гэрчилгээ
  13. Гэрлэлтийн гэрчилгээ
  14. Төрөл садангын лавлагаа
  15. Эцэг, эхийн итгэмжлэл /нотариат/
  16. Фото зураг /шаардлагатай бол/
  17. Онгоцны тийзийн захиалгын хуудас /Шаардлагатай тохиолдолд аяллын компаниас
  18. Бусад материал
    • Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд : компани/байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт, өмнө эзэмшиж байсан паспорт, одоо эзэмшиж байгаа бусад ангиллын паспорт, Японы их дээд сургууль төгссөн бол диплом /эх хувь ба хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр/эх хувь ба хуулбар/ зэрэг.
Анхаарах зүйлс :
  • Бүх материал албан ёсны орчуулгын товчоогоор англи хэл дээр орчуулсан байх шаардлагатай.
  • Бүх материал цаасаар болон файлаар авч ирэх.
  • Файл материалыг чанартай тод сканердсан байх /хэмжээ 2mb-с хэтрэхгүй байх/
  • Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.
  • Бүрдүүлсэн материалыг эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.
  • Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.
  • Онгоцны буудалд 3 цагийн өмнө очин хүн тус бүр ачаа тээшээ өгч бүртгэлээ хийлгэн зорчих тасалбараа авч суудлаа эзлэнэ. Онгоцноос хоцорсон тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дахин тийз бичүүлэх боломжгүйг хатуу анхаараарай!!!
  • Онгоцны ачаа 23 кг, гар тээш 8кг-аас ихгүй байна.
  • Зөөврийн цэнэглэгч, Зөөврийн компьютер гэх мэт баттеритай зүйл байвал гар тээшиндээ авна. Зөөврийн цэнэглэгч 20,000mAh -аас ихгүй байх ёстой.
  • 100мл-с дээш шингэн зүйлийг ачаандаа хийнэ, гар тээшинд хийж болохгүй.
  • Хурц үзүүртэй ирмэгтэй зүйл, хутга, хайч, асаагуур, тэсрэх дэлбэрэх бодис, галт зэвсэг, буу, сум мал амьтны гаралтай гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлс авч явахыг хатуу хориглоно.
  • Хил, гааль нэвтрэх асуудал хувь хүний өөрийн хариуцлага тул хянамгай хандана уу. Зөвшөөрөгдөөгүй ачаа бараа авч яван аливаа асуудал үүсвэл тухайн нутаг дэвсгэрт торгуулахаас эхлээд хоригдох хүртэл арга хэмжээ авдаг тул ачаагаа бэлдэхдээ анхаараарай!
  • Хувь хүнээс чемодан, цүнх авч хэрэглэж байгаа тохиолдолд заавал бүх халаасыг шалгаж үзнэ үү.
  • Гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ /өөрийн хүүхэд биш бол заавал итгэмжлэх/ зэрэг бичиг баримтуудаа сайн шалгаж авч явна уу! Аялагчид хуучин гадаад паспортоо андуурч авч явах тохиолдол гардаг бөгөөд гадаад паспортод ямар нэгэн гэмтэл /өнгө будаг орсон, хуудас нь урагдсан, дутуу хуудастай, дээр нь зурсан/ байгаа бол таныг хилээр нэвтрүүлэхгүй учир хянамгай хандаарай.
  • Япон улсад зарим үйлчилгээний байгууллагууд зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг учраас бэлэн мөнгө заавал солиулж авч явах хэрэгтэй. Мөн олон улсын эрхтэй банкны карт /visa, creditcard/ давхар авч явах хэрэгтэй.
  • Япон улсад тогны залгуур нь хавтгай 2 оролттой байдаг тул нэгэн цэнэглэгч залгуураа бэлдэн авч яваарай.
  • Халуун рашаанд нүцгэн ордог соёлтой учраас усны хувцас бэлдэх шаардлагагүй.
  • Хэт эмзэг, мэдрэмтгий (өндрийн айдас гэх мэт) ямар зүйлсийн харшилтай бол урьдчилан хөтөч болон аялал зохион байгуулагчид мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдээгүйгээс шалтгаалан гарах асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Цаг агаар, амралт, баяр ёслол гэх мэт хүчин зүйлээс болж аяллын өдөр болон маршрут өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу.
  • Гэнэтийн үед хэрэглэх /ханиад хүрэх, халуурах, гэдэс өвдөх, даралт ихсэх, гар хуруу зүсэгдэхэд/ ойр зуурын эм бэлдмэл бага хэмжээгээр бэлдээд аваад яваарай.
  • Согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэхийг хатуу хориглоно. Үүнээс үүдэж гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  • Бүх аялагчдыг групп чатанд хамруулах ба аяллын явцад хөтчийн зүгээс мэдээлэл өгөх, нэгдсэн мэдээлэл солилцох үед ашиглана.
  • Аяллын турш хөтөлбөрийн дагуу хөтчийн заасан цагт бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзэх учраас цагаас хоцорч болохгүй.
  • Цагийн хувьд Япон улс нь манай улсаас 1 цагаар урагш зөрүүтэй.

Хэрэв та 4 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй аялах бол өөрийн хүссэн хугацаандаа хөтөлбөр маршрут гаргуулан аялах боломжтой.

Аяллын мэдээлэл

Том хүн Хүүхэд 2-12 нас Хүүхэд 0-2 нас
3,190,000₮
2,950,000₮
0₮

Дээрх үнэд 2 талын онгоцны тасалбар ороогүй!

5 шөнө 6 өдөр

7 хоног бүр

Зочид буудал

Аяллын автобус

Аяллын даатгал

Хөтөч

Хөтөлбөрийн хоол

Үзвэр үйлчилгээ

Аяллын үнэд багтсан зүйлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс